Category: Дэлхий

  • Шувууны томуугаар 1 хүн нас баржээ

    Шувууны томуугаар 1 хүн нас баржээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр АНУ-ын Вашингтон мужид шувууны томууны H5N1 вирүсээр 3 хүн өвчилжээ. Тэдэнд шинжилгээ хийж, лабораториор оношийг нь баталжээ. Уг өвчтөнүүдийн 1нь нас барсан байна. Гэхдээ ДЭМБ нийт хүн амд учрах эрсдэлийг одоогоор бага гэж үнэлжээ. Халдвар авсан хүмүүс бүгд сүүний чиглэлийн үнээний фермд ажилладаг. Тухайн бүс нутгийн үхэр сүргээс өндөр хоруу…

  • Нурангинд 22 цаг дарагдсан 79 настай эмэгтэй, 7 настай хүүг аварлаа

    Нурангинд 22 цаг дарагдсан 79 настай эмэгтэй, 7 настай хүүг аварлаа

    Украины нийслэл Киев хотоос хойд зүгт орших Димер сууринд ОХУ-ын агаарын цохилтод өртсөн 5 давхар орон сууцны барилгын нуранги дороос дахин 1 хүний цогцос олсноор амь үрэгдэгсдийн тоо 11-д хүрчээ. Киев мужийн захирагч Тимур Ткаченко даваа гарагт энэ талаар мэдээлсэн байна. Аврах багийнхан ням гаргийн шөнөөс эхлэн барилгын нурангийг цэвэрлэж, сураггүй болсон иргэдийг хайж байгаа…

  • “Milkita” чихрийн үйлдвэрт гал гарч, ажилчид галд өртжээ

    “Milkita” чихрийн үйлдвэрт гал гарч, ажилчид галд өртжээ

    Индонез улсын Баруун Ява арлын Бантен мужид байрлах “PT Fonusa Agung Mulia” компанийн чихэр, амттаны 3 давхар үйлдвэрт 11 дүгээр сарын 21-ний бямба гарагт томоохон гал гарлаа. Энэ үеэр олон хүн амь эрсэдсэн байж болзошгүй байна. Аврах ажиллагааны үеэр хүний шарил бүхий 24 уут олджээ. Гал үйлдвэрийн 3 давхар барилгыг хамарч, агуулах болон үйлдвэрлэлийн хэсгүүдэд…

  • Дэлхийн дулаарал эрчимжиж байхад, 200 улс нэгдсэн шийдвэрт хүрч чадсангүй

    Дэлхийн дулаарал эрчимжиж байхад, 200 улс нэгдсэн шийдвэрт хүрч чадсангүй

    НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 31 дүгээр бага хурал (COP31) Туркийн Анталья хотод 2 хоног сунжирсны эцэст улс төрийн нэгдсэн хэлэлцээрт хүрч чадалгүй өндөрлөлөө. Газрын тос, нүүрс, байгалийн хийн хэрэглээг бууруулах асуудал болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй буурай орнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийн талаар улс орнууд санал зөрөлдөв. Хэлэлцээр яагаад бүтэлгүйтэв 2026.11.09-нд эхэлсэн COP31 бага…

  • Гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 34 хүнийг устгажээ

    Гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 34 хүнийг устгажээ

    Гаити улсын нийслэл Порт-о-Пренс хот болон ойр орчмын бүс нутагт цагдаагийн хүчнийхэн гэмт бүлэглэлүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулж, гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 34 хүнийг устгасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус ажиллагаа нь сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, зэвсэгт бүлэглэлийн хяналт нэмэгдсэн бүс нутгийн аюулгүй байдлыг сэргээх зорилготой юм. Тусгай ажиллагааг арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт нийслэл…

  • Европчууд болзошгүй дайн, гамшигт бэлдэж, гэртээ 72 цагийн хүнс, ус нөөцөлж байна

    Европчууд болзошгүй дайн, гамшигт бэлдэж, гэртээ 72 цагийн хүнс, ус нөөцөлж байна

    Европын орнууд иргэдээ болзошгүй дайн мөргөлдөөн, кибер халдлага болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт бэлтгэх ажлыг эрчимжүүлж байна. Их Британиас Эстони хүртэлх улс орнууд өрх бүрийг цахилгаан, ус, холбоо зэрэг зайлшгүй үйлчилгээ тасалдсан тохиолдолд дор хаяж 72 цаг бие даан амьдрах боломжтой байхад уриалж, хүнс, ус, эм, нөөц хэрэгсэл бэлтгэхийг зөвлөжээ. Их Британийн Засгийн…

  • Иран АНУ-ын цэргийн объект руу дахин дрон илгээж, АНУ хариу цохилт өгчээ

    Иран АНУ-ын цэргийн объект руу дахин дрон илгээж, АНУ хариу цохилт өгчээ

    Иран улс Бахрейн дахь АНУ-ын цэргийн радарын байгууламж руу таван өдрийн дотор гурав дахь удаагаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр довтолсон байна. Бахрейн болон АНУ-ын тал агаарын довтолгооноос хамгаалах системүүд дроныг устгасан бөгөөд хүний амь нас, эд хөрөнгийн хохирол учраагүй гэж мэдэгджээ. Үүний хариуд АНУ-ын сөнөөгч онгоцууд Ормузын хоолойн ойролцоох Ираны Кешм арал дахь Исламын хувьсгалт гвардийн…

  • АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчид гурван талт уулзалт хийхээр бэлтгэж байна

    АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчид гурван талт уулзалт хийхээр бэлтгэж байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр БНХАУ-ын Шэньжэнь хотод эхлэх Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад оролцоно. Гурван улсын удирдагчийн гурван талт уулзалт маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-нд болохоор төлөвлөгджээ. Трамп цөмийн зэвсгийг хязгаарлах, Ираны дайныг зогсоох асуудлыг хөндөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн…

  • Крымд “Ялта-2.0” нэртэй ханын зураг бүтээж, Трамп, Путин, Ши Жиньпинийг Дэлхийн II дайны удирдагчидтай зэрэгцүүлжээ

    Крымд “Ялта-2.0” нэртэй ханын зураг бүтээж, Трамп, Путин, Ши Жиньпинийг Дэлхийн II дайны удирдагчидтай зэрэгцүүлжээ

    ОХУ-ын Крымын хойгийн Ялта хотод залуу уран бүтээлчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг Дэлхийн II дайны үеийн удирдагчидтай зэрэгцүүлэн дүрсэлсэн ханын зураг бүтээжээ. Тэд энэхүү бүтээлээ “Ялта-2.0” хэмээн нэрлэж, дэлхийн шинэ дэг журам бүрэлдэх боломжийг бэлгэдсэн байна. Уран бүтээлч Дмитрий Давыдов, Алексей Орлов нар уг зургийг 1945…

  • Эстони ОХУ-тай хиллэдэг бүх боомтоо хаахаар болжээ

    Эстони ОХУ-тай хиллэдэг бүх боомтоо хаахаар болжээ

    Эстони улс ОХУ-тай хиллэдэг хуурай замын бүх шалган нэвтрүүлэх боомтоо ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хаахаар болсноо мэдэгджээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Маргус Цахкна арваннэгдүгээр сарын 15-нд энэ талаар мэдэгдсэн бөгөөд уг шийдвэр нь Эстонийн батлан хамгаалахын салбарын компанийн эсрэг үйлдсэн галдан шатаах оролдлоготой холбоотой аж. Арваннэгдүгээр сарын 14-ний шөнө Эстонийн нийслэл Таллин хотын ойролцоох…