АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр БНХАУ-ын Шэньжэнь хотод эхлэх Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад оролцоно. Гурван улсын удирдагчийн гурван талт уулзалт маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-нд болохоор төлөвлөгджээ.
Трамп цөмийн зэвсгийг хязгаарлах, Ираны дайныг зогсоох асуудлыг хөндөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Путин Украины дайны асуудлыг хэлэлцэх сонирхолтой байна. Харин Бээжин гурван талт уулзалтаар Украины дайны асуудлыг хэлэлцэхэд болгоомжтой хандаж байгаа аж. Шинжээчид гурван гүрний удирдагч нэг дор уулзах нь бэлгэдлийн өндөр ач холбогдолтой ч бодитой тохиролцоонд хүрэх магадлал бага гэж үзэж байна.
