-
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийн талаар эсэргүүцэл илэрхийлэв

АНУ-ын Корнеллийн их сургуулийн оюутнууд аравдугаар сарын 7-нд долоон цагийн турш суулт хийж, Jane Doe гэх нэрээр нэхэмжлэл гаргасан эмэгтэйн бэлгийн хүчирхийллийн хэргийг шударгаар шийдвэрлэх, их сургуулийн хариуцлагыг нэмэгдүүлэхийг шаардлаа. Оюутнууд “Хүчирхийлэгчдийг хамгаалахаа зогсоо”, “Jane Doe-д шударга ёс” гэсэн бичигтэй лоозон барин цугларчээ. Jane Doe өнгөрсөн сард гаргасан нэхэмжлэлдээ 2024 оны аравдугаар сард Корнеллийн Chi…
-
Криштиану Роналду Португалын шигшээ багийн дасгалжуулагчийг амлалтаа хоёр удаа зөрчсөн гэж буруутгав

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду дасгалжуулагч Жорже Жезусыг өөрт нь өгсөн амлалтаа хоёр удаа зөрчсөн гэж буруутгаж, улмаар Дани улсын эсрэг тоглолтын өмнө шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхисон талаарх байр сууриа тайлбарлав. 41 настай Роналдугийн хэлснээр, анх Норвеги, Данийн эсрэг тоглолтыг өнжиж, биеийн байдлаа зохицуулах тохиролцоотой байсан ч Норвегийн эсрэг тоглолтын үеэр 30 минут…
-
Ойрх Дорнодын дайны нөлөөгөөр Европын тээвэр ложистикийн салбар дарамтад оржээ

Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны улмаас олон улсын газрын тосны үнэ огцом хэлбэлзэж, Европын тээвэр, ложистикийн сүлжээнд дарамт нэмэгдэж байна. Унгарын Будапештийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Supernova Intertrans” компанийн ерөнхий менежер Балаз Верешийн хэлснээр, түлшний үнэ өсөхөөс гадна дизель түлшний хомсдол үүсэж, жолоочийн дутагдал салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Тус компани 200 орчим ачааны…
-
Оросын Хар тэнгист танкер дроны халдлагад өртөж, 23 хүний бүрэлдэхүүнтэй багийг аварчээ

Оросын Хар тэнгисийн эрэгт Либерийн далбаатай “Aframax Rio” танкер нисгэгчгүй хөлөгт халдлагад өртөн гал гарсны дараа аврах албаныхан хөлгийн 23 гишүүнийг бүгдийг нь аварчээ. ОХУ-ын Тээврийн яамны мэдээлснээр, хөлгийн багийн бүх гишүүн Энэтхэгийн иргэд байсан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй байна. Орон нутгийн эрх баригчид танкер Сириусын эрэг орчимд галд автсан талаар мэдээлж, аюулгүй байдлын үүднээс…
-
Запорожийн атомын цахилгаан станцад дроноор халдсан гэж Орос мэдэгдэв

Оросын тал Украины дронууд Оросын хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станцын хоёр байгууламжид даваа гарагийн шөнө халдсан гэж мэдэгдэв. “Росатом”-ын тэргүүн Алексей Лихачёвын мэдээлснээр, халдлагын бай нь лабораторийн барилга болон цацраг идэвхт хаягдал боловсруулах байгууламж байсан бөгөөд станцын ажилтнуудад хүнс хүргэж явсан жолооч амиа алдсан байна. Оросын тал халдлагын улмаас цөмийн аюулгүй байдалд заналхийлэл учраагүй…
-
Израилийн цэргүүд бууж өгөхөөр гарч ирсэн хоёр палестин эрэгтэйг буудан хөнөөсөн бичлэг таржээ

Израилийн эзэлсэн Баруун эрэгт пүрэв гарагт /11 дүгээр сарын 27/ цэргийн ажиллагааны үеэр зэвсэггүй, бууж өгөхөөр оролдож байсан бололтой хоёр палестин эрэгтэйг Израилийн цэргүүд буудан хөнөөсөн дүрс бичлэг тархжээ. Палестины телевизийн мэдээллийн сувгийн нийтэлсэн бичлэгт Баруун эргийн хойд хэсгийн Женин хотод Израилийн зэвсэгт цэргүүд бүсэлсэн барилгаас хоёр эрэгтэй гарч ирэн, цамцаа сөхөж, газар хэвтэн бууж…
-
Барселонд орон сууцны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр үргэлжилжээ

Испанийн Барселона хотод орон сууцны хямралыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал даваа гарагт /10 дугаар сарын 5/ цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөнөөр үргэлжилжээ. Цагдаа нар жагсагчдыг Барселоны хөрөнгийн бирж рүү нэвтрэхийг хориглосны дараа нөхцөл байдал хурцдаж, жагсаал албан ёсоор өндөрлөсний дараа зарим оролцогч цагдаа руу эд зүйл шидсэн байна. Үүний хариуд цагдаа нар хүч хэрэглэжээ. Хотын…
-
ОХУ-д лабораторийн ажилтан тодорхойгүй шалтгаант уушгины хатгалгааны улмаас нас баржээ

ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хот дахь Тарваган тахалтай тэмцэх судалгааны хүрээлэнгийн 28 настай лабораторийн ажилтан уушгины хатгалгааны улмаас нас баржээ. Дарья Шипилова есдүгээр сарын 29-нд эмнэлэгт хүргэгдэн, аравдугаар сарын 2-нд нас барсан бөгөөд түүнийг аюултай халдварт өвчний судалгаа хийдэг лабораторид ажилладаг байсан гэж мэдээлж байна. Зарим хэвлэлд түүнийг лабораторид ажиллаж байхдаа тарваган тахлын үүсгэгч агуулсан…
-
Парагвайд хүчтэй шуурганы үеэр мөндөр орж, автомашин, байшин гэмтжээ

Парагвайн нийслэл Асунсьон хотод бямба гарагт хүчтэй шуурганы үеэр том хэмжээний мөндөр орж, автомашин болон байшингийн дээврүүд гэмтжээ. Мөн шуурганы улмаас нийслэл болон ойролцоох зарим хотод цахилгаан тасарсан байна. Парагвайн Цаг уур, ус судлалын газраас мэдээлснээр, шуурганы систем тус улсын зүүн бүс болон баруун бүсийн өмнөд хэсгээр дайран өнгөрч, аадар бороо, хүчтэй салхи, мөндөр дагуулжээ.…
-
Орос цохилтоо Украины цэргийн байгууламж руу онилов

Украины Ерөнхийлөгч Зеленский Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө эрчимжүүлнэ гэж мэдэгдсэний дараа Оросын Батлан хамгаалах яам Украины цэргийн болон батлан хамгаалах үйлдвэрлэлийн байгууламжид хийх цохилтоо нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Орос мөн Киевийн Днипро мөрний хойд гүүр болон Хар тэнгист цэргийн тоног төхөөрөмж тээвэрлэж явсан хоёр хөлөг онгоцыг цохисон гэж мэдээлсэн байна.