-
АНУ, ОХУ, Украины гурван талын хэлэлцээ ирэх долоо хоногт Абу Дабид болно

АНУ, ОХУ, Украины төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 10–11-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод гурван талын хэлэлцээ хийхээр товложээ. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф арваннэгдүгээр сарын 2-нд энэ тухай мэдэгдсэн байна. Хэлэлцээгээр Украины дайныг зогсоох, дайны дараах аюулгүй байдлын зохицуулалт, хурцадмал байдлыг бууруулах болон хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа өвөл…
-
Иран Ормузын хоолойг хоёр хоногийн дотор нээх санал тавилаа

Иран улс АНУ өөрийн боомтуудад тавьсан хоригийг цуцалбал Ормузын хоолойг хоёр хоногийн дотор нээх боломжтой гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд дахин цохилт өгөх асуудлыг хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ. Хятад улс бүс нутагт тусгай элч илгээж, нөхцөл байдлыг тогтворжуулахад зуучлахаар төлөвлөж байна.
-
Монголын ой нөхөн сэргээх, түймэрт тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг баталлаа

БНСУ-ын Сөүл хотод Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO)-ын ассамблейн XV чуулган болж байна. Уг чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах төв байгуулах төслийг баталлаа. Уг төвийг Монгол Улсад 1.08 сая ам.доллароор байгуулах юм байна. Ийм төв байгуулах төслийг манай улс боловсруулан, уг…
-
Тариаланчид хүүхдээ хооллож чадахгүйд хүрч, намуу цэцгийн хориг сулрав

Афганистанд хар тамхины түүхий эд болдог намуу цэцэг тариалахыг хориглосон Талибаны шийдвэр хэрэгжихэд хүндрэл учирч, зарим тариаланч дахин намуу тарих болжээ. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) хиймэл дагуулын зурагт хийсэн дүн шинжилгээ хийгээд, 2026 онд Афганистанд намуу цэцэг тариалсан талбай өмнөх оныхоос 4 дахин нэмэгдэж, 43.300 га-д хүрснийг тогтоосон байна. Гэсэн ч…
-
Казахстанд 75 хулан сэргээн нутагшуулжээ

Армени улсын Ереван хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17)-ын үеэр Хулан хамгаалах өдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам улсынхаа павильонд тусгай арга хэмжээ зохион байгуулав. Монгол Улсын хулан болон түүний амьдрах өргөн уудам нутгийг хамгаалахын ач холбогдлын хүрээнд…
-
Газар хөдлөлтийн дараа Төвөдийн сурагчид задгай талбайд хоножээ

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны Нагчу хотод пүрэв гарагт 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа сурагчид шөнөжингөө задгай талбайд унтлагын уутанд хоножээ. Хойд Төвөдөд орших, хүн ам сийрэг суурьшсан Нагчу хотод болсон газар хөдлөлт нь 2024 оны нэгдүгээр сараас хойш БНХАУ-д бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн…
-
Францад малд түгээмэл тохиолддог вирусийн халдвар авсан хүн нас баржээ

Францад малд голчлон халдварладаг Шамонда вирусийн хүний анхны тохиолдол аравдугаар сарын 22-нд бүртгэгдэж, халдвар авсан өвчтөн нас баржээ. Гэвч эрх баригчид уг вирус хүн амын дунд тархах эрсдэлгүй гэж мэдэгдсэн байна. Нас барсан хүн 60 гаруй настай бөгөөд Лион хотын орчимд амьдардаг байжээ. Тэрээр өөр өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд Францын зүүн хэсэгт…
-
Төвөдөд газар хөдөлж 16 хүн амиа алджээ

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн өөртөө засах орны Нагчу хотын Бакин шяньд пүрэв гарагийн орой 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, баасан гарагийн 05:20 цагийн байдлаар 16 хүн амиа алдаж, 11 хүн хүнд гэмтжээ. Газар хөдлөлтийн голомтод аврах багууд ажиллаж байгаа бөгөөд бүс нутагт 347 аврагч, 82 тусгай зориулалтын автомашин, эрэн хайх, аврах ажиллагааны 15…
-
Йемений Таиз хотын ойролцоо мөргөлдөөн ширүүсэв

Йемений хусит хөдөлгөөний цэргийн хэвлэл аравдугаар сарын 20-нд Таиз хотын ойролцоо хуситууд болон Саудын Арабын дэмжлэгтэй Засгийн газрын хүчний хооронд болсон мөргөлдөөний бичлэг нийтэлжээ. Бичлэгт уулсын дундаас дэлбэрэлт болж, утаа суунаглаж буй нь харагдсан байна. Reuters агентлаг бичлэгийн зарим хэсгийн байршлыг хиймэл дагуулын зураг болон газрын гадаргын мэдээлэлтэй тулган баталгаажуулсан ч огноог бие даан нягталж…
-
Бразилд сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлээр Meta компанийн эсрэг жагсав

Бразилд Meta компанийг сонгуулийн үйл явцад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Жагсагчид тус компанийн сонгуулийн үйл явцыг хамгаалах амлалтад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний үзэж буйгаар, Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 2018 оноос хойш сонгуулийн үйл явцыг найдвартай хамгаална гэж амласан ч эдгээр амлалт удаа дараа биелээгүй аж. Мөн Meta хаяг,…