Category: Дэлхий

  • Ираны Ерөнхийлөгч: АНУ-ын дарамтад бууж өгөхгүй

    Ираны Ерөнхийлөгч: АНУ-ын дарамтад бууж өгөхгүй

    Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлэхдээ Тегеран АНУ-ын дарамтад бууж өгөхгүй ч мөргөлдөөнийг зогсоохын тулд дипломат арга замаар хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өмнөх өдрийн НҮБ-ын чуулганд хэлсэн үгийг “дээрэлхэх сэтгэлгээний илрэл” хэмээн тодорхойлж, хүч хэрэглэх хэллэгийг Иран хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Трамп хэрэв…

  • Трамп Вашингтонд Ши Жиньпинийг хүлээн авлаа

    Трамп Вашингтонд Ши Жиньпинийг хүлээн авлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Вашингтонд лхагва гарагт /есдүгээр сарын 23/ хүлээн авчээ. Ши Жиньпиний онгоц Мэрилэнд дэх Эндрюсийн нисэх хүчний баазад газардсаны дараа Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп түүнийг 30 орчим метрийн урттай улаан хивсний ёслолоор угтсан байна. Цэргийн найрал хөгжим эгшиглүүлж, ёслолын их буугаар буудсан бөгөөд хоёр улсын төрийн…

  • АНУ Грийнландад цэргийн оролцоогоо нэмэх гэрээ байгуулжээ

    АНУ Грийнландад цэргийн оролцоогоо нэмэх гэрээ байгуулжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Грийнландын болон Данийн удирдагчид есдүгээр сарын 22-нд Грийнландад АНУ-ын цэргийн оролцоог нэмэх боломж олгосон гэрээнд гарын үсэг зуржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотод байгуулсан уг гэрээ нь Трампын Грийнландыг АНУ-ын нутаг дэвсгэр болгох тухай шаардлагад хүрээгүй ч стратегийн ач холбогдолтой тус аралд АНУ-ын цэргийн байр суурийг өргөжүүлэх боломжийг хуульчилсан…

  • Зеленский Трамптай уулзаж, эрчим хүчний салбарт гал зогсоох асуудлыг хэлэлцэв

    Зеленский Трамптай уулзаж, эрчим хүчний салбарт гал зогсоох асуудлыг хэлэлцэв

    Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзаж, Орос, Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлт болон эрчим хүчний байгууламжид хийх цохилтыг зогсоох боломжийн талаар хэлэлцжээ. Уулзалт 40 минут үргэлжилсэн байна. Зеленский уулзалтын дараа Украины тал ОХУ-тай эрчим хүчний байгууламжид харилцан цохилт өгөхгүй байх аливаа хэлбэрийн тохиролцоог дэмжихэд…

  • Трамп Ираныг “устгаж чадна” гэж анхааруулав

    Трамп Ираныг “устгаж чадна” гэж анхааруулав

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ Ирантай энхийн хэлэлцээр байгуулахгүй бол тус улсын Исламын бүгд байрамдах улсыг “устгаж” магадгүй гэж анхааруулжээ. Тэрээр Иран улс цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх шаардлагатайг онцлоод, “Иран улс сэргээн босож, өмнөхөөсөө илүү хүчирхэг улс болох боломжийг олгох хэлэлцээр байгуулах уу, эсвэл Исламын Бүгд Найрамдах Улсыг хурдан хугацаанд…

  • АНУ-д цагаачлалын албаны ажилтанд буудуулсан венесуэл эр саажилттай болжээ

    АНУ-д цагаачлалын албаны ажилтанд буудуулсан венесуэл эр саажилттай болжээ

    АНУ-ын Техас мужийн Остин хотын цагдаагийн газраас нийтэлсэн бичлэгт холбооны цагаачлалын албаны ажилтанд буудуулсан Венесуэлийн иргэн Уилбер Рафаэль Гарсес Перес-ийн нуруунд сум орсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн дүрсийг үзүүлжээ. 28 настай Перес ням гарагт DoorDash-ийн хүргэлтийн жолоочоор ажиллаж байхдаа цагаачлалын албаны ажилтнуудын машинд шүргүүлсэн гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, ажилтнууд өөрсдийгөө танилцуулаагүй, гэрэл болон дуут дохио…

  • Японд хар салхины улмаас 1.6 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргэлээ

    Японд хар салхины улмаас 1.6 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргэлээ

    Японы зүүн хэсгийг Дужуан хар салхи дайран өнгөрсний улмаас 1.6 сая гаруй хүнд нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргэж, хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт болжээ. Есдүгээр сарын 21-нд хар салхи Токиогийн ойролцоох Кацүүра хотоос өмнө зүгт 130 орчим километрийн зайд өнгөрөх үед салхины хурд цагт 144 километрт хүрсэн байна. Тус улсын Онцгой байдлын удирдах газраас Токио…

  • Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йоркт иржээ

    Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йоркт иржээ

    Украины Ерөнхийлөгч Зеленский есдүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд оролцохоор Нью-Йоркт хүрэлцэн ирлээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай есдүгээр сарын 22-нд уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзалтаар Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлт болон аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Нью-Йоркт Дэлхийн 130 орчим улсын төр, засгийн тэргүүн цуглаж байгаа бөгөөд Украины тал…

  • Хойд Солонгос шинэ төрлийн зэвсэг туршсанаа мэдэгдэв

    Хойд Солонгос шинэ төрлийн зэвсэг туршсанаа мэдэгдэв

    Хойд Солонгосын Пуужингийн захиргаа есдүгээр сарын 20-нд шинэ төрлийн зэвсгийг амжилттай туршсан талаар тус улсын төрийн KCNA агентлаг есдүгээр сарын 22-нд мэдээлэв. Туршилтыг удирдагч Ким Жон Ун биечлэн ажигласан бөгөөд тэрбээр уг туршилтыг “хэт орчин үеийн” батлан хамгаалах технологийн хөгжлийг харуулж, зэвсэгт хүчний шинэчлэл ахицтай байгааг нотолсон гэж үнэлжээ. KCNA туршсан зэвсгийн төрлийг тодорхой мэдээлээгүй…

  • ОХУ-ын Москва орчимд Украины хамгийн том дроны халдлага болж, гурван хүн амиа алджээ

    ОХУ-ын Москва орчимд Украины хамгийн том дроны халдлага болж, гурван хүн амиа алджээ

    Украин ОХУ-ын Москва хот болон орчмын бүсэд томоохон хэмжээний дроны цохилт өгч, гурван хүн амиа алдсан талаар Оросын эрх баригчид мэдээлжээ. Reuters-ийн мэдээлснээр энэ нь Москва орчимд бүртгэсэн Украины хамгийн том дроны халдлага болсон байна. Москвагийн захирагч Сергей Собянин Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд есдүгээр сарын 20-ны өмнөх өдрөөс хойш 1,600 гаруй дроныг устгасан, үүний…