-
Автобусны ойролцоо бөмбөг дэлбэрч, 33 хүн амиа алджээ

Украины зүүн хэсгийн Донецк мужийн Краматорск хотод аравдугаар сарын 8-нд Оросын удирдлагат бөмбөг нийтийн тээврийн хоёр автобусны ойролцоо дэлбэрч, 33 хүн амиа алдан, 18 хүн шархаджээ. Халдлага өглөөний цагаар, автобус зорчигч тээвэрлэж байх үед болсон байна. Донецк мужийн захирагч Вадим Филашкиний мэдээлснээр, бөмбөгийн дэлбэрэлт хоёр автобусанд гал гаргаж, ойр орчмын гудамжинд их хэмжээний сүйрэл учруулжээ.…
-
Чилийн Сантьяго хотод үер бууж, автомашин, автобус шаварт суужээ

Чилийн нийслэл Сантьяго хотын Лас-Кондес дүүрэгт аравдугаар сарын 8-ны пүрэв гарагт гэнэтийн үер бууж, автомашин, нийтийн тээврийн автобусууд шаварт суун, барилга байгууламж, эд хөрөнгөд хохирол учруулжээ. Үерийн ус автомашин, автобусуудыг урсгаж, айл өрх, эмнэлэг, сургуулиудыг усанд автуулсан байна. Гудамжууд шавар, чулуу, хог хаягдлаар дүүрч, цагдаагийн алба хаагчид шаварт суусан автомашинуудын дундуур явж байжээ. Андын нурууны…
-
Эрхүүг тахлын эрсдэлгүйд тооцож, тусгаарласан хүмүүсийг хяналтаас гаргажээ

ОХУ-ын Роспотребнадзор байгууллагаас Эрхүү хотод хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх болон халдварын эсрэг арга хэмжээг дуусгаж байгаагаа мэдээлэв. Эрхүү муж, Эрхүү болон Шелехов хотын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал тогтвортой, тайван байна. 2026 оны 10 дугаар сарын 7-ны байдлаар уушигны үл мэдэгдэх үрэвслээр нас барсан лаборанттай хавьтал болсон хүмүүсийн 90 гаруй хувийг нь тусгаарлалтаас гаргажээ. Халдварт…
-
Хормузын хоолойд газрын тос тээвэрлэгчдэд халдсан тохиолдол нэмэгдэв

АНУ, Израил болон Ираны хооронд үргэлжилж буй дайны нөхцөлд Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны тоо сүүлийн хоёр сарын хамгийн доод түвшинд хүрчээ. Аравдугаар сарын 6-нд ердөө долоон ачаа тээврийн хөлөг тус хоолойгоор нэвтэрсэн нь долдугаар сарын 23-наас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн долоо хоногт газрын тос тээвэрлэгчдэд халдсан болон халдахыг завдсан 12…
-
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийн талаар эсэргүүцэл илэрхийлэв

АНУ-ын Корнеллийн их сургуулийн оюутнууд аравдугаар сарын 7-нд долоон цагийн турш суулт хийж, Jane Doe гэх нэрээр нэхэмжлэл гаргасан эмэгтэйн бэлгийн хүчирхийллийн хэргийг шударгаар шийдвэрлэх, их сургуулийн хариуцлагыг нэмэгдүүлэхийг шаардлаа. Оюутнууд “Хүчирхийлэгчдийг хамгаалахаа зогсоо”, “Jane Doe-д шударга ёс” гэсэн бичигтэй лоозон барин цугларчээ. Jane Doe өнгөрсөн сард гаргасан нэхэмжлэлдээ 2024 оны аравдугаар сард Корнеллийн Chi…
-
Криштиану Роналду Португалын шигшээ багийн дасгалжуулагчийг амлалтаа хоёр удаа зөрчсөн гэж буруутгав

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду дасгалжуулагч Жорже Жезусыг өөрт нь өгсөн амлалтаа хоёр удаа зөрчсөн гэж буруутгаж, улмаар Дани улсын эсрэг тоглолтын өмнө шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхисон талаарх байр сууриа тайлбарлав. 41 настай Роналдугийн хэлснээр, анх Норвеги, Данийн эсрэг тоглолтыг өнжиж, биеийн байдлаа зохицуулах тохиролцоотой байсан ч Норвегийн эсрэг тоглолтын үеэр 30 минут…
-
Ойрх Дорнодын дайны нөлөөгөөр Европын тээвэр ложистикийн салбар дарамтад оржээ

Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны улмаас олон улсын газрын тосны үнэ огцом хэлбэлзэж, Европын тээвэр, ложистикийн сүлжээнд дарамт нэмэгдэж байна. Унгарын Будапештийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Supernova Intertrans” компанийн ерөнхий менежер Балаз Верешийн хэлснээр, түлшний үнэ өсөхөөс гадна дизель түлшний хомсдол үүсэж, жолоочийн дутагдал салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Тус компани 200 орчим ачааны…
-
Оросын Хар тэнгист танкер дроны халдлагад өртөж, 23 хүний бүрэлдэхүүнтэй багийг аварчээ

Оросын Хар тэнгисийн эрэгт Либерийн далбаатай “Aframax Rio” танкер нисгэгчгүй хөлөгт халдлагад өртөн гал гарсны дараа аврах албаныхан хөлгийн 23 гишүүнийг бүгдийг нь аварчээ. ОХУ-ын Тээврийн яамны мэдээлснээр, хөлгийн багийн бүх гишүүн Энэтхэгийн иргэд байсан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй байна. Орон нутгийн эрх баригчид танкер Сириусын эрэг орчимд галд автсан талаар мэдээлж, аюулгүй байдлын үүднээс…
-
Запорожийн атомын цахилгаан станцад дроноор халдсан гэж Орос мэдэгдэв

Оросын тал Украины дронууд Оросын хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станцын хоёр байгууламжид даваа гарагийн шөнө халдсан гэж мэдэгдэв. “Росатом”-ын тэргүүн Алексей Лихачёвын мэдээлснээр, халдлагын бай нь лабораторийн барилга болон цацраг идэвхт хаягдал боловсруулах байгууламж байсан бөгөөд станцын ажилтнуудад хүнс хүргэж явсан жолооч амиа алдсан байна. Оросын тал халдлагын улмаас цөмийн аюулгүй байдалд заналхийлэл учраагүй…
-
Израилийн цэргүүд бууж өгөхөөр гарч ирсэн хоёр палестин эрэгтэйг буудан хөнөөсөн бичлэг таржээ

Израилийн эзэлсэн Баруун эрэгт пүрэв гарагт /11 дүгээр сарын 27/ цэргийн ажиллагааны үеэр зэвсэггүй, бууж өгөхөөр оролдож байсан бололтой хоёр палестин эрэгтэйг Израилийн цэргүүд буудан хөнөөсөн дүрс бичлэг тархжээ. Палестины телевизийн мэдээллийн сувгийн нийтэлсэн бичлэгт Баруун эргийн хойд хэсгийн Женин хотод Израилийн зэвсэгт цэргүүд бүсэлсэн барилгаас хоёр эрэгтэй гарч ирэн, цамцаа сөхөж, газар хэвтэн бууж…