-
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шинэ сөнөөгч онгоцыг “Boeing” бүтээнэ

АНУ-ын Батлан хамгаалах яам “Boeing” компанийг Тэнгисийн цэргийн хүчний дараагийн үеийн үл үзэгдэх технологитой сөнөөгч онгоцыг бүтээхээр сонгосноо мягмар гарагт мэдээлжээ. Тус компани өрсөлдөгч “Northrop Grumman”-ыг ялж, туршилтын онгоц бүтээх 20 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Хөтөлбөрийг цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн хэрээр хэдэн зуун тэрбум ам.долларын өртөгтэй болох боломжтой гэж мэдээлжээ. Мөн олон улсын зах зээлд…
-
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмж өндөрлөв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмж даваа гарагт өндөрлөлөө. Ерөнхий Ассамблейн дарга Халилур Рахман хаалтын үеэр хэлэхдээ, энэ удаагийн санал шүүмжид 194 төлөөлөгч оролцсоноос 113 нь төр, засгийн тэргүүн, нэг нь угсаа залгамжлагч ханхүү, 11 нь дэд ерөнхийлөгч, долоо нь шадар сайд, 48 нь сайд байсныг мэдээлэв. Тус хэлэлцүүлгээр энх тайван, хөгжил,…
-
Пап Леогийн онгоцыг Францын сөнөөгч онгоцууд хамгаалан нисэв
Пап Леог Францад айлчлах дөрөв дэх буюу сүүлийн өдөр Метц хотыг зорин нисэх үеэр Францын сөнөөгч онгоцууд дагалдан нисжээ. Пап Лео Air France компанийн онгоцны бүхээгт сууж буй нь мөн харагдсан байна. Тэрбээр Францад дөрвөн өдрийн эрчимтэй айлчлал хийж байгаа бөгөөд тус улсын Католик шашны удирдагчид 2021 онд нийтэлсэн тайланд дурдсан сүүлийн 70 жилийн хугацаанд…
-
Бангкокийн иргэд үерт автсан гудамжаар туулж, зах дээрээс хүнсээ авчээ

Тайландын нийслэл Бангкокт амралтын өдрүүдээр орсон аадар борооны улмаас томоохон замууд гол мэт болсон ч оршин суугчид үерт автсан гудамжаар туулан задгай зах дээрээс хүнс, хэрэгцээт зүйлсээ авчээ. Захын худалдаачид шаварлаг үерийн усанд зогсон загас зэрэг бараагаа борлуулж, худалдан авагчид усанд хөвөх хөөсөнцөр хайрцагт хийсэн бараагаа зөөж байв. Хотод 48 цагийн дотор 300 миллиметр орчим…
-
Пакистан анхны сансрын нисгэгчээ Хятадын “Тяньгун” станц руу илгээнэ

Пакистаны хоёр нисгэгч Хятадын “Тяньгун” сансрын станцад ажиллах анхны гадаадын нисгэгч болохын төлөө Бээжинд эрчимтэй бэлтгэл хийж байна. Зеешан Али, Хуррам Дауд нар хятад хэл сурахаас гадна төвөөс зугтах хүчний дасгал, жингүйдлийн нөхцөлд хооллох, унтах, тоног төхөөрөмж засварлах сургалтад хамрагджээ. Тэд анх 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулалтаас үлдэж, эмнэлгийн үзлэг, сэтгэлзүйн тэсвэр болон өндөр хурдны…
-
Испанийн Сеутад цагаачдын түр буудалласан газрыг цагдаа нар чөлөөлөв

Испанийн харьяа Сеутад байрлах Бенитес эрэгт цагаачид түр буудалласан газрыг цагдаа нар ням гарагт чөлөөлж, Гуано үйлдвэрийн дэргэдэх талбайд шилжүүлжээ. Цагдаагийн мэдээлснээр уг ажиллагааг цэвэр ус үйлдвэрлэдэг байгууламжийн ойролцоо байрласан цагаачдын аюулгүй байдлыг хангах, мөн усгүйжүүлэх байгууламжид саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явуулсан байна. Цагаачдыг шилжүүлсний дараа цагдаа нар эрэг дээрх түр буудлыг цэвэрлэжээ. Цагдаагийн…
-
Йемений мөргөлдөөний улмаас хүүхдүүд хамгийн ихээр хохирч байна

Йеменд сүүлийн үед мөргөлдөөн эрчимжсэнээр олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэж, хүүхдүүдийн боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэх боломж хязгаарлагдаж байна гэж ЮНИСЕФ мэдээллээ. Аден хотод шинээр байгуулсан Аль-Фирдаус түр орогнох лагерьт есдүгээр сарын 23-нд хүмүүнлэгийн байгууллагууд дүрвэгсдэд хүнс, ахуйн хэрэглэл зэрэг тусламж хүргэжээ. ЮНИСЕФ-ийн Йемен дэх төлөөлөгч Ахил Айерийн хэлснээр, мөргөлдөөний улмаас…
-
Швед, Финландын сөнөөгч онгоцууд Оросын цэргийн нисэх онгоцуудыг тосон таньжээ

Швед, Финландын сөнөөгч онгоцууд есдүгээр сарын 24-нд Финландын булангийн олон улсын агаарын орон зайд нисэж байсан Оросын цэргийн нисэх онгоцуудыг тосон таньж, мөрдөн дагасан байна. Энэ нь хоёр улсын сөнөөгч онгоцуудын хамтарсан ажиллагааны хүрээнд хийсэн анхны ийм ажиллагаа болжээ. Финландын Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, ажиллагаанд Финландын F/A-18, Шведийн JAS Gripen сөнөөгч онгоц оролцсон байна. Тэд…
-
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Нетаньяху үг хэлэх үеэр олон төлөөлөгч танхимаас гарчээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху есдүгээр сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлж эхлэхэд олон орны төлөөлөгч танхимаас гарчээ. Reuters агентлагийн мэдээлснээр, олон арван төлөөлөгч түүний илтгэлийг эсэргүүцэн танхимаас гарсан байна. Нетаньяху танхимаас гарсан төлөөлөгчдийг “ёс суртахууны хулчгарууд” хэмээн нэрлээд, түүнтэй санал нийлэхгүй байгаа бусад төлөөлөгчийг мөн танхимаас гарахыг уриалжээ. Үүний зэрэгцээ…
-
Ши Жиньпин: Хятад, АНУ-ын харилцааг стратегийн тогтвортой байдлын чиглэлд хөгжүүлэх ёстой

БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 24-нд Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа хоёр орны харилцааг стратегийн тогтвортой байдлын шинэ үзэл баримтлалд тулгуурлан хөгжүүлэхийг уриаллаа. Тэрбээр Хятад, АНУ харилцан ашигтай хамтын ажиллагааг гол чиглэл болгож, өрсөлдөөнийг зохистой түвшинд байлгахын зэрэгцээ санал зөрөлдөөнийг хянаж, энх тайвныг хамгаалах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Мөн хоёр орны эдийн…