Category: Дэлхий

  • Зеленский АНУ-ын төлөөлөгчидтэй дахин уулзах санал тавив

    Зеленский АНУ-ын төлөөлөгчидтэй дахин уулзах санал тавив

    Украины Ерөнхийлөгч Зеленский дайныг зогсоох хэлэлцээг сэргээх зорилгоор АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай ойрын өдрүүдэд дахин уулзах санал тавьжээ. Тэрээр Доналд Трампын дэвшүүлсэн эрчим хүчний байгууламжуудад харилцан халдахгүй байх тохиролцоог Оросын тал мөн дагаж мөрдөх нөхцөлд Украины тал дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Харин Москва уг тохиролцооны талаар эцэслэн баталгаажуулсан байр суурь илэрхийлээгүй…

  • Дроны халдлагад өртсөн хөлгийн багийнхныг аварчээ

    Дроны халдлагад өртсөн хөлгийн багийнхныг аварчээ

    Болгарын эрэг орчимд дроны халдлагад өртсөн хоёр хөлөг онгоцны нэг нь живжээ Хар тэнгисийн Болгарын эрэг орчимд хоёр хөлөг онгоц дроны халдлагад өртөж, нэг нь живсэн талаар Ерөнхий сайд Румен Радев аравдугаар сарын 13-ны мягмар гарагт мэдээллээ. Энэ нь долоо хоногийн дотор ийм төрлийн хэрэг хоёр дахь удаагаа гарч буй тохиолдол юм. Украины эзэмшлийн, Мальтын…

  • Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас 5 гол асуудлыг тодорхойлж, 4 чиглэлээр зөвлөмж гаргалаа

    Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас 5 гол асуудлыг тодорхойлж, 4 чиглэлээр зөвлөмж гаргалаа

    “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өнөөдөр (2026.10.13) өндөрлөв. Дэлхийн дөрвөн тивийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 шахам албан ёсны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг…

  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд 276 сая ам.доллар хандивлажээ

    Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд 276 сая ам.доллар хандивлажээ

    Технологийн тэрбумтан Элон Маск АНУ-ын 2026 оны завсрын сонгуулийн кампанит ажилд долоодугаар сараас хойш 276 сая ам.доллар зарцуулжээ. Тэрбээр нийтдээ энэ сонгуулийн мөчлөгт ойролцоогоор 366 сая ам.долларын улс төрийн зардал гаргасан бөгөөд хөрөнгө нь Конгресс дахь Бүгд найрамдах намын олонхыг хадгалахад чиглэж байна. Энэ нь Маскийг энэ жилийн сонгуульд хамгийн их мөнгө зарцуулсан хувь хүн…

  • Зеленский: Украин эрчим хүчний байгууламжид халдахгүй байх хэлэлцээрийг дэмжинэ

    Зеленский: Украин эрчим хүчний байгууламжид халдахгүй байх хэлэлцээрийг дэмжинэ

    Украины Ерөнхийлөгч Зеленский аравдугаар сарын 11-ний ням гарагт АНУ-аас зарласан Орос, Украины эрчим хүчний байгууламжид халдахгүй байх түр тохиролцоог дэмжиж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр Оросын тал мөн адил халдлагаа зогсоовол Украин Оросын эрчим хүчний байгууламжид цохилт өгөхгүй гэдгээ илэрхийлжээ. Зеленский Вашингтон, Москвагийн хооронд хэлэлцсэн тохиролцооны нарийн мэдээллийг хүлээж байгаа ч Оросын дрон, бөмбөгийн халдлага үргэлжилж байгааг…

  • Жибутигээс Йемен рүү зорчиж явсан завь хөмөрч, 139 хүн амиа алджээ

    Жибутигээс Йемен рүү зорчиж явсан завь хөмөрч, 139 хүн амиа алджээ

    Жибутигээс Йемен рүү 300 гаруй хүн тээвэрлэн явсан завь хөмөрсний улмаас наад зах нь 139 цагаач амиа алдаж, 84 орчим хүн сураггүй болжээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM) аравдугаар сарын 11-ний ням гарагт энэ талаар мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд 15 хүүхэд байжээ. НҮБ-ын байгууллагын мэдээлснээр, завь аравдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө…

  • Панамд газар хөдөлж, 900 орчим байшин эвдэрчээ

    Панамд газар хөдөлж, 900 орчим байшин эвдэрчээ

    Төв Америкийн Панам улсад аравдугаар сарын 9-ний баасан гарагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас олон зуун байшин эвдэрч, оршин суугчид орон гэргүй болжээ. Засгийн газар амралтын өдрүүдээр улсын хэмжээнд онц байдал зарласан байна. Дроноор авсан бичлэгт Плайя-Венао дахь далайн эргийн зочид буудал нурсан байдалтай харагджээ. Тонози хотын оршин суугч Йинейдис ДеГрасиас газар хөдлөх үед…

  • Калифорнийн эрэгт хүчтэй давалгаа үүсэж, эргийн орон сууцнуудад хүрчээ

    Калифорнийн эрэгт хүчтэй давалгаа үүсэж, эргийн орон сууцнуудад хүрчээ

    АНУ-ын Калифорни мужийн өмнөд эрэгт аравдугаар сарын 11-ний ням гарагт хүчтэй давалгаа үүсэж, Лонг-Бич хотын далайн эргийн орон сууцуудыг давалгаа цохижээ. Оушенсайд хотод мөн том давалгаа эрэг рүү түрэн орж ирсэн бөгөөд оршин суугчид далайн эргээс ажиглаж, ойролцоох замаар автомашинууд зорчиж байгааг дроноор авсан бичлэгт харуулжээ. АНУ-ын Цаг уурын үндэсний алба өмнөд Калифорнийн зарим хэсэгт…

  • Францад сурагчид сургуулиа хааж, эсэргүүцлээ гурав дахь долоо хоногтоо үргэлжлүүлэв

    Францад сурагчид сургуулиа хааж, эсэргүүцлээ гурав дахь долоо хоногтоо үргэлжлүүлэв

    Францын Парис хотын сурагчид аравдугаар сарын 9-нд сургуулиа бүслэн хааж, багшийн хүрэлцээгүй байдал болон сургуулийн барилга байгууламжийн муу нөхцөлийг сайжруулахыг Засгийн газраас шаардлаа. Тус улсын хэд хэдэн хотод үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн гурав дахь долоо хоногтоо орж байна. Сурагчдын эсэргүүцэл нь нийтийн үйлчилгээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаардсан олон нийтийн хүлээлт болон улсын өр, төсвийн алдагдлыг…

  • Тайванийн үндэсний баяраар аварга далбааг нисдэг тэргээр тээвэрлэн нисгэнэ

    Тайванийн үндэсний баяраар аварга далбааг нисдэг тэргээр тээвэрлэн нисгэнэ

    Тайванийн үндэсний баярын хамгийн содон үзүүлбэрүүдийн нэг болох аварга далбааг АНУ-д үйлдвэрлэсэн “Chinook” нисдэг тэрэгний доор өлгөн, Тайбэй хотын дээгүүр нисгэдэг уламжлал энэ жил үргэлжилнэ. Хятадын эсэргүүцлээс шалтгаалан Тайванийн төрийн далбааг олон улсын арга хэмжээнд ил гаргахыг хязгаарладаг ч тус арал жил бүрийн аравдугаар сарын 10-нд болдог баярын үеэр далбаагаа ийнхүү мандуулдаг. Тайванийн арми 2019…