Францад сурагчид сургуулиа хааж, эсэргүүцлээ гурав дахь долоо хоногтоо үргэлжлүүлэв


Францын Парис хотын сурагчид аравдугаар сарын 9-нд сургуулиа бүслэн хааж, багшийн хүрэлцээгүй байдал болон сургуулийн барилга байгууламжийн муу нөхцөлийг сайжруулахыг Засгийн газраас шаардлаа. Тус улсын хэд хэдэн хотод үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн гурав дахь долоо хоногтоо орж байна.

Сурагчдын эсэргүүцэл нь нийтийн үйлчилгээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаардсан олон нийтийн хүлээлт болон улсын өр, төсвийн алдагдлыг бууруулах дарамтад орсон Засгийн газрын хоорондын зөрчлийг ил болгожээ. Улсын бондын зах зээлээс төсвийн сахилга батыг чангатгах шахалт нэмэгдэж байгаа энэ үед боловсролын салбарт хөрөнгө оруулах асуудал маргааны гол сэдвийн нэг болоод байна.

Эсэргүүцлийн үеэр хэдэн зуун хүнийг баривчилж, олон арван хүн гэмтсэн гэж мэдээлжээ. Мөн өсвөр насны жагсагчдын эсрэг үймээн самуун дарах цагдаагийн хүч хэрэглэсэн арга барил олон нийтийн дунд маргаан дагуулсан байна.

Үүнтэй холбогдуулан Францын Засгийн газар аравдугаар сарын 7-нд жагсаал цуглааны үеэр цагдаа нар нулимс асгаруулагч бус, цочроох нөлөөтэй тэсрэх төхөөрөмж буюу “stun grenade” ашиглахыг түр зогсоожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *