Зеленский АНУ-ын төлөөлөгчидтэй дахин уулзах санал тавив


Украины Ерөнхийлөгч Зеленский дайныг зогсоох хэлэлцээг сэргээх зорилгоор АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай ойрын өдрүүдэд дахин уулзах санал тавьжээ. Тэрээр Доналд Трампын дэвшүүлсэн эрчим хүчний байгууламжуудад харилцан халдахгүй байх тохиролцоог Оросын тал мөн дагаж мөрдөх нөхцөлд Украины тал дэмжинэ гэж мэдэгдсэн байна. Харин Москва уг тохиролцооны талаар эцэслэн баталгаажуулсан байр суурь илэрхийлээгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *