Украин аравдугаар сарын 15-нд Оросын Рязань муж дахь “Роснефть” компанийн газрын тос боловсруулах үйлдвэр рүү дроноор довтолсон байна. Тус үйлдвэр Оросын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын бараг 5 хувийг эзэлдэг бөгөөд Москва хотын түлшний хангамжид чухал үүрэгтэй. Украины Ерөнхийлөгч Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан эрчим хүчний байгууламжид харилцан цохилт өгөхгүй байх тохиролцоог цаашид мөрдөхгүй гэдгээ мэдэгдсэн нь Вашингтон, Киевийн харилцаанд шинэ зөрчил үүсгэж болзошгүй байна.
Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэр рүү дроноор довтолжээ
