-
Нантакетын ойролцоо сураггүй болсон эмнэлгийн онгоцны эрлийг зогсоов

АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Нантакет арлын эргээс сураггүй болсон эмнэлгийн зориулалттай онгоцны зургаан зорчигчийг эрэн хайх ажиллагааг ням гарагт зогсоожээ. Аврагчид ойролцоогоор 66 цагийн турш 4400 гаруй миль талбайг самнасан бөгөөд эрлийн үеэр олдсон сэгийг сураггүй болсон онгоцных болохыг баталсан байна. Холбооны Нисэхийн захиргаа бямба гарагийн өглөө Бермудын арлаас Бостон руу нисэж явсан Gulfstream G100…
-
Японы цэргийн алба хаагч Хятадын ЭСЯ-нд хутгатай нэвтэрсэн хэргийг шүүхээр хэлэлцэж эхлэв

Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагч хутга барин Токио дахь Хятадын Элчин сайдын яаманд хууль бусаар нэвтэрсэн нь Хятадын тусгаар тогтнол, нэр төрд халдсан ноцтой үйлдэл гэж тус ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Гуравдугаар сарын 24-нд Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний тухайн үеийн дэслэгч Муратa Кодай өргөст торон хашааг давж, хутга барин Хятадын ЭСЯ-нд нэвтэрч,…
-
Испани цагаачдыг зодож, тамласан гэх мэдээллийг шалгаж эхэлжээ

Испанийн Батлан хамгаалах яам есдүгээр сарын 30-нд “Эмнести Интернэшнл” байгууллагын тайланд дурдсан цагаачдыг цэргийн алба хаагчид тамласан, зүй бусаар харьцсан гэх мэдээллийг прокурорт шилжүүлж, буруутай этгээд байгаа эсэхийг тогтоох дотоод шалгалт эхлүүлжээ. Тус байгууллага Хойд Африк дахь Испанийн Сеута анклавт үлдсэн цагаачдад цэргийн алба хаагчид эрүү шүүлт тулгаж, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилсон…
-
Трамп Өмнөд Солонгосын 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багцыг танилцуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп есдүгээр сарын 30-нд АНУ-ын эрчим хүчний дэд бүтцэд хийх түүхэн томоохон хөрөнгө оруулалтын багцыг танилцууллаа. Тус багцад Техас мужид 6 гигаваттын хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэх байгууламж барих, найман том оврын цөмийн реактор байгуулах, мөн удаан хугацаанд хойшилсон Аляскийн шингэрүүлсэн байгалийн хийн хоолой барих төсөл багтжээ. Трампын мэдээлснээр уг хөрөнгө оруулалтын багц…
-
Ши Жиньпин Бээжинд баатруудын дурсгалыг хүндэтгэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон төр, намын бусад удирдагч Тяньаньмэний талбайд лхагва гарагт болсон ёслолд оролцож, эх орныхоо төлөө амь үрэгдсэн баатруудад цэцгийн баглаа өргөн хүндэтгэл үзүүлжээ. Хятадад жил бүрийн есдүгээр сарын 30-нд тэмдэглэдэг Баатруудын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан ёслолд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянь, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Жао…
-
АНУ Иракаас цэргээ бүрэн гаргав

АНУ-ын цэргүүд Ирак дахь үлдсэн сүүлчийн баазуудаас гарч, 2003 онд эхэлсэн тус улсын цэргийн оролцоо 23 жилийн дараа дууслаа. АНУ-ын цэргүүд есдүгээр сарын 30-нд Багдад болон Иракийн Курдистаны бүс дэх үлдсэн байрлалаа орхисон бөгөөд энэ нь Иракийн нутаг дэвсгэрт АНУ-ын байнгын цэргийн оролцоо дуусаж буйг илэрхийлж байна. Яагаад АНУ Иракаас гарч байгаа вэ? Вашингтон, Багдад…
-
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шинэ сөнөөгч онгоцыг “Boeing” бүтээнэ

АНУ-ын Батлан хамгаалах яам “Boeing” компанийг Тэнгисийн цэргийн хүчний дараагийн үеийн үл үзэгдэх технологитой сөнөөгч онгоцыг бүтээхээр сонгосноо мягмар гарагт мэдээлжээ. Тус компани өрсөлдөгч “Northrop Grumman”-ыг ялж, туршилтын онгоц бүтээх 20 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Хөтөлбөрийг цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн хэрээр хэдэн зуун тэрбум ам.долларын өртөгтэй болох боломжтой гэж мэдээлжээ. Мөн олон улсын зах зээлд…
-
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмж өндөрлөв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмж даваа гарагт өндөрлөлөө. Ерөнхий Ассамблейн дарга Халилур Рахман хаалтын үеэр хэлэхдээ, энэ удаагийн санал шүүмжид 194 төлөөлөгч оролцсоноос 113 нь төр, засгийн тэргүүн, нэг нь угсаа залгамжлагч ханхүү, 11 нь дэд ерөнхийлөгч, долоо нь шадар сайд, 48 нь сайд байсныг мэдээлэв. Тус хэлэлцүүлгээр энх тайван, хөгжил,…
-
Пап Леогийн онгоцыг Францын сөнөөгч онгоцууд хамгаалан нисэв
Пап Леог Францад айлчлах дөрөв дэх буюу сүүлийн өдөр Метц хотыг зорин нисэх үеэр Францын сөнөөгч онгоцууд дагалдан нисжээ. Пап Лео Air France компанийн онгоцны бүхээгт сууж буй нь мөн харагдсан байна. Тэрбээр Францад дөрвөн өдрийн эрчимтэй айлчлал хийж байгаа бөгөөд тус улсын Католик шашны удирдагчид 2021 онд нийтэлсэн тайланд дурдсан сүүлийн 70 жилийн хугацаанд…
-
Бангкокийн иргэд үерт автсан гудамжаар туулж, зах дээрээс хүнсээ авчээ

Тайландын нийслэл Бангкокт амралтын өдрүүдээр орсон аадар борооны улмаас томоохон замууд гол мэт болсон ч оршин суугчид үерт автсан гудамжаар туулан задгай зах дээрээс хүнс, хэрэгцээт зүйлсээ авчээ. Захын худалдаачид шаварлаг үерийн усанд зогсон загас зэрэг бараагаа борлуулж, худалдан авагчид усанд хөвөх хөөсөнцөр хайрцагт хийсэн бараагаа зөөж байв. Хотод 48 цагийн дотор 300 миллиметр орчим…