Мексикт жижиг онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ


Мексикийн төв хэсгийн Идальго мужид даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 2-нд жижиг онгоц осолдож, нисгэгч болон туслах нисгэгч амиа алдсан талаар эрх баригчид мэдээлжээ.

Cessna 210 загварын хувийн онгоц Пачука нисэх буудлаас хөөрснийхөө дараахан агаарт жолоодлогоо алдаж, ойролцоох замын хажууд унасан байна. Онгоц газар мөргөсний дараа гал гарсан бөгөөд ослын үеийг гэрчүүдийн бичлэгт буулгажээ.

Мексикийн Холбооны Иргэний нисэхийн агентлагийн (AFAC) мэдээлснээр, XBAZG бүртгэлийн дугаартай онгоц Идальго мужаас Морелос мужийн Куэрнавака олон улсын нисэх буудлыг чиглэн нисэж байжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор AFAC мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *