Ормузын хоолойд чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц үл мэдэгдэх биетэд оногджээ


Ормузын хоолойгоор дамжин өнгөрч явсан чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц аравдугаар сарын 13-нд үл мэдэгдэх биетэд оногдсон талаар Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төв (UKMTO) мэдээллээ.

Мөн энэ өдөр тус хоолойд явж байсан газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц үл мэдэгдэх биетэд оногдсон тухай тусдаа мэдээлэл бүртгэгджээ. Одоогоор хөлгүүдэд учирсан хохирол, багийн гишүүдийн биеийн байдал болон халдлагын эзэн холбогдогчийг тогтоогоогүй байна. Холбогдох байгууллагууд хэргийг шалгаж байгаа аж.

UKMTO хөлөг онгоцнуудад Ормузын хоолойгоор зорчихдоо сонор сэрэмжтэй байж, сэжигтэй үйл ажиллагааны талаар мэдээлэхийг анхааруулжээ.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, эрчим хүчний нийлүүлэлтийн стратегийн чухал гарц бөгөөд тус бүс нутагт үүссэн аюулгүй байдлын эрсдэл далайн тээвэр болон газрын тосны зах зээлд нөлөөлөх магадлалтай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *