Милтон хар салхины улмаас олон иргэн амиа алдахын зэрэгцээ цахилгаан эрчим хүч тасраад байгаа юм. Энэ байгалийн гамшгийн үеэр дахин нэг асуудал хүмүүсийн санааг зовоох болжээ. Тодруулбал, АНУ-ын Флорида мужийн Норт Форт Майерс хотын ариун цэврийн байгууламжийн компанийн оператор
Дэйв Ризерийг Пүрэв гарагийн өглөө Милтон хар салхины үеэр үерт автсан гудамжаар явж байх үед нь матар уснаас гарч ирээд машины дугуйг нь хазах мөчийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.
Гайхсан Дэйв Ризер жолоочид “Тэр бол зүгээр л бидний дугуйг хазсан том матар байсан” гэжээ.