2024 оны Нобелийн утга зохиолын шагналыг БНСУ-ын зохиолч Хан Кан хүртлээ. Өдгөө 53 настай зохиолч бүсгүй Хан уран бүтээлийн гараагаа Өмнөд Солонгосын нэгэн сэтгүүлд хэсэг шүлгээ хэвлүүлснээр эхэлж байсан бол 1995 онд богино өгүүллэгийн түүврээрээ зохиол бичих гараагаа эхэлжээ. Хан Кан Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Солонгосын анхны зохиолч бөгөөд 1901 оноос хойш нийт 117 хүн энэхүү шагналыг хүртсэнээс 18 дахь эмэгтэй нь болж байна. Тэрбээр, ази тивээс Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй зохиолч боллоо.
Хэдийгээр Ханын зохиолын гол дүрийн баатруудын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг ч түүний зохиол бүтээлүүд ихэвчлэн эрчүүдийн байр сууринаас өгүүлдэг байна. Нобелийн утга зохиолын хорооны гишүүн Анна Карин Палм Ханын бүтээлийг мэдэхгүй уншигчид 1980 оны Гванжугийн бослогын тухай өгүүлсэн “Хүний үйлс” романыг нь уншихыг санал болгосон байна. Нобелийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стогольм хотноо болно.