BTS хамтлагийн J-Hope цэргээс халагдав


BTS хамтлагийн гишүүн, К-под од J-Hope буюу Жон Ху Сок Өмнөд Солонгосын цэргийн албанд 18 сар алба хааж өнөөдөр цэргээс халагдлаа. Тэрээр хамтлагаасаа цэргийн алба хааж дуусгасан хоёр дахь гишүүн болоод байна. Түүний өмнө тус хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин албаа хааж, зургаадугаар сард халагдаж ирсэн.

30 настай J-Hope Гангвон мужийн Вонжу дахь цэргийн баазаас халагдахад хамтлагийн гишүүн Жин болон 100-аас дээш шүтэн бишрэгчид сэтгүүлчдийн хамт угтан авчээ.

Тэрээр “шүтэн бишрэгчдийнхээ ачаар аюулгүй, эрүүл цэргийн албаа дуусгаж чадлаа. Сүүлийн жил хагасын хугацаанд цэргүүд эх орноо хамгаалахын тулд шаргуу хөдөлмөрлөж байгааг ойлгосон” хэмээн хэлсэн байна.

BTS хамтлагийн дөрвөн гишүүн 2023 оны 12-р сард албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд тэд бүгд үүргээ дуусгасны дараа 2025 онд дахин нэгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *