Ах дүү Менендезийн авга, нагац болон үеэлүүд тэднийг шоронгоос суллах ёстой хэмээн мэдэгдлээ


Удаан хугацааны туршид аав ээждээ сэтгэл санаа бие махбодын хувьд хүчирхийлүүлж байсны улмаас эцэг эхээ хэрцгийгээр хөнөөсөн гэх ах дүү Менендезийн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэ сарын 16-ний өдөр ах дүү менендезийн гэр бүлийн 20 гишүүн Лос Анжелес хотын шүүхийн байрны гадаа хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хурлын үеэр Менедезийн гэр бүлийн өмгөөлөгч Брайн Фредман “Эрик,Лайл Менендез нарыг шоронгоос суллах ёстой гэж үзэж байгаагаа онцоллоо.Мөн шинэ нотлох баримтыг нягталж үзээд тэднийг ахин шүүх ёстой гэж тэмдэглэв.

“Хэрэв Лайл, Эрик хоёрын хэргийг өнөөдөр хэлэлцсэн бол сэтгэлзүй болон бэлгийн хүчирхийллийн талаар одоогийнх шигээ ойлголттой байсан бол тэдний шийтгэл тэс өөр байх ёстой байсан гэдэгт эргэлзэхгүй байна” гэж Эрик болон Лайл нарын үеэл Анамариа Баралт хэлсэн байна. Мөн Хосе Менендезийн эгч Терри Баралт энэхүү хэвлэлийн хурлын үеэр “35 жил гэдэг их урт хугацаа. Би зээ нараа дахин харж, тэднийг дахин тэврэхийг хүсэж байна”. Ах дүүсийн шүүх хурлын шийдвэр хөвгүүдийг хүчиндэж болно гэсэнтэй адил байсныг тодотголоо. Эцэст нь Эрик, Лайл Менендез нар нийгэмд аюул учруулахгүй гэдэгт гэр бүлийнхэн нь итгэж байгаагаа илэрхийлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *