Гүйнгээ болзох уу ?


Хэзээ ч унтдаггүй Нью Йорк хотын хамгийн сонирхолтой болзооны клубийн тухай мэдээллийг хүргэе. Энэ бол ганц бие хүмүүсийг холбох хамгийн халуун цэг юм. “Lunge Run Club” бол ганцаарчилсан гүйлтийн хамгийн хурдацтай хөгжиж буй клуб юм. Энэхүү клуб өнгөрсөн 5-р сард байгуулагдсан бөгөөд ганц бие хүмүүст зориулсан гүйлтийн клуб юм. Lunge гүйлтийн клубт хамрагдах хүмүүс эхний ээлжид Lunge болзооны аппликэйшнд бүртгүүлэх ёстой юм байна.

Хэрвээ та хостой бол гүйхдээ ямар нэгэн тод өнгийн хувцас өмсөнө харин ганц бие бол хар хувцас өмсөж гүйх юм байна. Энэхүү гүйлтэд маш олон залуус найз нөхөд шинэ танилуудтай болох зорилготой ирдэг ч зарим нь хайраа олдог байна. Лхагва гараг бүрийн 18:45 цагт завгүй хотын залуус гүйж болздог юм байна. 2023 оны 4-р сард Bumble болзооны аппликейшнаас явуулсан судалгаагаар АНУ-ын Z үеийнхний 46% нь дасгал хийх, фитнесээр хичээллэх, дугуй унах үедээ болзох нь тааламжтай гэж хариулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *