Илон Маск АНУ-ын зарим сонгогчдод 1 сая доллар өгч байна


Технологийн салбарын тэрбумтан Илон Маск 11-р сарын 5-нд болох АНУ-ын сонгуулийн өмнө Пенсильвани мужийн дурын нэг сонгогчид 1 сая ам доллар өгнө гэжээ.

Тодруулбал Маск Дональд Трампыг дэмжих зорилгоор “America PAC” кампанит ажлын хэсгийг үүсгэн байгуулсан. Тус кампанит хэсгийн санаачилсан АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр болон хоёрдугаар нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэн өргөдөлд гарын үсэг зурсан сонгогчдоос дурын нэг хүнийг сонгож 1 сая доллар өгөх аж. Ингээд эхний хүнийг 10 дугаар сарын 19-ний Бямба гарагт тодруулж, чек гардуулжээ.

Гэвч сонгогчдод бэлэн мөнгө санал болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн хуулийн мэргэжилтнүүд үзжээ. АНУ-ын сонгуулийн хуульд “Санал өгөхийн тулд төлбөр төлөх, төлөхийг санал болгосон эсвэл төлбөр хүлээн авсан” хүн 10,000 долларын торгууль эсвэл таван жилийн хорих ял авдаг аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *