Лиам Пэйний биеэс ягаан кокаин илэрчээ


“One Direction” хамтлагийн дуучин Лиам Пэйн аравдугаар сарын 16-нд Аргентины Буэнос Айрас дахь КасаСур Палермо зочид буудлын гурван давхраас унаж 31 настайдаа нас барсан билээ.

Тэгвэл хэсэгчилсэн задлан шинжилгээгээр түүний биеэс мансууруулах бодис илэрсэн талаар ABC агентлаг мэдээллээ. Тодруулбал метамфетамин, кетамин, MDMA агуулсан “ягаан кокаин” хэмээх хар тамхи илэрсэн гэжээ. Мөн түүний байсан зочид буудлын өрөөнөөс хар тамхи залгихад ашигладаг “хиймэл хөнгөн цагаан хоолой” олдсон байна.

Аргентины мөрдөн байцаагчид Пэйний байсан зочид буудлын өрөөний эд зүйл, тавилга дээрээс хар тамхи, согтууруулах ундаа цацсан байхыг олсон. Энэ нь Пэйн мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, бүрэн ухаангүй байх үедээ тагтан дээрээс унасан байж магадгүй гэж мэдэгджээ.

Мөн цагдаа нар түүний эд зүйлсээс төв мэдрэлийн системийг дарангуйлдаг клоназепам, жоргүй олгодог эм зэргийг илрүүлсэн гэв. Дуучны цогцсыг задлан шинжилгээ хийж дуустал Аргентинд байлгах аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *