Даваа гарагт rvvoenkor_bot хэмээх блог хөтлөгч Украины зүүн фронт дахь бэхлэлтүүдийн нэг болох Покровск дахь уурхайн дээгүүр Орос, Хойд Солонгосын далбааг зэрэгцүүлэн мандуулсан гэрэл зургийг нийтэлжээ. Энэ нь “Хойд Солонгос Оросыг удаан үргэлжилсэн дайнд нь дэмжихээр цэргээ илгээсэн байх магадлалтайг харуулж байна” хэмээн үзэж байгаа юм.
Учир нь Баасан гарагт Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба Умард Солонгос Украинтай удаан үргэлжилсэн дайнд Оросыг дэмжихээр 12,000 орчим тусгай хүчнийг илгээхээр шийдсэн бөгөөд 1,500 орчмыг нь Оросын Алс Дорнодод хэдийн байрлуулсан гэж мэдэгджээ. Харин БНАСАУ-ын төрийн хэвлэлүүд Орост цэргээ байршуулах талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Туг мандуулсан толгод хавьцаа “Хойд Солонгосын цэргүүд байрладаг хэмээн сэжиглэгдэж буй газруудын нэг” гэдгийг блогчин хэлжээ.