Инчоны нисэх онгоцны буудал алдартнуудад зориулсан тусгай гарцтай болно


Инчоны олон улсын нисэх онгоцны буудал олны танил алдартай хүмүүсийг нисэх онгоцны буудал руу нэвтрэх, гарахад тусгай зориулалтын хаалга ашиглах шинэ журам хэрэгжүүлэхээр болжээ.

 Уг журмыг аравдугаар сарын 28-ны өдрөөс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна. Солонгосын уран бүтээлчдийн нэр хүнд, дэлхий даяар өсч байгаа энэ цаг үед алдартнуудыг онгоцны буудалд ирэх, явах үеэр олон хүн, тэр дундаа шүтэн бишрэгчид нь цугларах тохиолдол байнга гарах болсон. Тиймээс тусгай хаалга ашиглана хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ энэ нь алдартнуудад тусгайлан зориулсан шинэ хаалга бий болгох гэсэн үг биш. Харин онгоцны үйлчлэгч, нисгэгчдийн ашигладаг одоо байгаа хаалгыг хуваалцана. Хэрэв олны танил хүн тусгай хаалга ашиглахыг хүсвэл агентлаг нь урьдчилан өргөдөл гаргах ёстой гэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *