Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, бохирдлоос үүссэн үнэр Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирсэн.





Энэ мэдээллийн дагуу БОСШТ, Туул голын сав газрын захиргаатай хамтарсан ажлын хэсэг байгуулав. БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ бохирдлын судалгааны албаны судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг өчигдөр /2024.10.29/ Туул голын Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, шинжиллээ.
Ажлын хэсэг шинжилгээний үр дүнг стандартуудтай харьцуулж, сорьц авсан цэгүүдийн усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ гэж Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
One response to “Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ”
монгол шиг ийм их баялагтай 1сая гаруйхан хүн амьдардаг ганц хотынхоо бохирыг цэвэрлэж чаддаггүй ийм арчаагүй тусгаар улс гэж байх уу Хүрэлсүх 2018онд шинэ цэвэрлэх байгууламж хэдэн онд ашиглалтад оруулна гэлээ мартсан уу үхэр монголчууд 2023 онд биздээ яаж ингэж худлаа ярьж чаддаг бна аа. Дархан цаазат богд хан уулын ард амьдарч байгаа улсаасаа баян хулгайч улс төрчдийг байгаль дэлхий хариугаа авахдаа л авах биздээ хайран хатан туул гол минь