Цахим орчинд үйлдэгдсэн залилах 277 гэмт хэрэг бүртгэгджээ


Иргэдийн цахим хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, үүнийг дагаад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт нэмэгджээ. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний есөн сарын байдлаар телеграм сүлжээнд үйлдэгдсэн залилах 277 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа юм байна. Одоогийн байдлаар нийт 277 хохирогчид 3.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж. Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдэд 297 тэрбум 717 сая төгрөгийн хохирол учирчээ. Гэмт этгээдүүдийн дийлэнх нь залуучууд байгаа аж. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчин дахь хэрэглээнд хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *