Кенийн шүүх өнгөрсөн оны сүүлээр Угандагийн тамирчин Бенжамин Киплагатын амийг хөнөөсөн хоёр хүнд тус бүр 35 жил хорих ял оноолоо. Хэргийн тухайд, Киплагатын араас гэтсэн гэх Халуми, Локере хоёр түүний машинд сууж явсан нь камерын бичлэгт үлдсэн байдаг. Аллага нь тодорхойгүй байсан ч буруутай этгээдүүдийг баривчлах үед цагдаа нар үүнийг дээрэм гэж мэдэгдэж байжээ. Тэгвэл тамирчны ээж шүүх хурлын үеэр буруутай этгээдүүдийг бүх насаар нь хорих санал гаргасан ч хүлээн аваагүй байна. Мөн “Миний хүү 62 доллар, 48 фунт стерлинг үнэтэй гар утастай байсан ч алуурчид түүнээс нэг ч эд зүйл аваагүй. Тэдний даалгавар бол түүнийг зовлонтойгоор дуусгах явдал байсан” хэмээжээ.
Элит тамирчныг хөнөөсөн Киплагатын аллага сүүлийн жилүүдэд Кени улсад хүмүүсийг цочирдуулаад байгаа юм. Шүүгч Реубен Някунди Питер Ушуру Халуми, Дэвид Экай Локере нарт “Харгис үйлдэл байсан” гэдгийг хэлж 35 жил хорих ял оноогоод буй. Ийн бусдын гарт амиа алдсан 34 настай Киплагат 2008 оны Бээжингийн олимпод 3000 метрийн саадтай гүйлтийн финалд шалгарсан. Мөн Уганда улсдаа гүйлтийн төрөлд рекорд тогтоосон тамирчин байсан юм.