Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо хогийн суваг шатаад байна гэсэн дуудлагыг 01:11 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, хогийн суваг шатаж байсныг ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 86 иргэнийг гаргажээ.