-
Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 15-ны өдөр Ховдын хойд, Увсын зүүн хэсгээр их цас орно. 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 10-р сарын 14-15-ны 20…
-
БНАКУ-д мөргөлдөөн ширүүсэж, эболагийн эсрэг тэмцэлд саад учруулж байна

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт аюулгүй байдал доройтож, дүрвэсэн иргэдийн амь насанд заналхийлэхийн зэрэгцээ эболагийн эсрэг тэмцэлд саад учруулж байгааг НҮБ-аас анхаарууллаа. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррикийн мэдээлснээр, Итури мужийн Рое дүрвэгсдийн хуарангийн орчимд аравдугаар сарын 12-нд болсон мөргөлдөөний улмаас энгийн дөрвөн иргэн амиа алдаж, олон хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ. Мөн…
-
Танилц: Буудахыг зөвшөөрсөн болон хороосон баавгайн тоо

Орон нутаг болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас БОУАӨЯ-нд ирүүлсэн мэдээллээр хүн суурьшсан бүсэд нийт 997 баавгай үзэгдсэнийг бүртгэсэн байна. Үүнд: Орж ирсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байв. Сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгдсэн. Иймд баавгай бүртгэгдсэн орон нутагт ажлын хэсэг байгуулан 24 цагаар…
-
Нөмрөгийн түймрийг бүрэн унтрааж чадаагүй 6 хонож байна

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн Чулуун-Ухайт гэдэг газар өчигдөр (2026.10.13) 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурманд оруулж, 23:55 цагт бүрэн унтраалаа. Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн Чингисийн далан гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурманд оруулж, өнөөдөр (2026.10.14) 00:10 цагт бүрэн унтраав. Харин тус аймгийн Халхгол суманд энэ…
-
Баавгайд бариулсан, хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгохоор судалж байна

Улсын онцгой комисс өнөөдөр сэтгүүлчдэд баавгайтай холбоотой мэдээлэл өглөө. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга: -Бүс нутагт камерын хяналтын систем бий болгосноор амьтдаа хянах боломж бүрдэх юм. БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням: -Ичих үедээ нэмэлт хоол тэжээл их авдаг учраас тэр хавьдаа байгаа жижиг баавгайг хөөх асуудал гардаг тухай биологчид хэлж…
-
Т.Баярхүү: Цагдаа, цэргүүдийг дайчилж, 21 баавгай устгаад байна

Улсын онцгой комисс өнөөдөр сэтгүүлчдэд баавгайтай холбоотой мэдээлэл өглөө. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: -Баавгайтай холбоотой асуудлаар 2026.10.09-нд УОК хуралдсан. Он гарснаас хойш баавгайтай холбоотой 997 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Баавгай харагдсан тухай дуудлага, мэдээлэл 40-өөд нь эд хөрөнгөнд халдсан, мал, нохой барьсан байна. Хамгийн харамсалтай нь Баянзүрх дүүрэгт 2 хүнд халдсан. Бүртгэгдсэн баавгайн 80…
-
Нөмрөгийн дархан газарт амьдардаг Уссурын хандгай, зэгсний гахай зэрэг ховор амьтад хил давжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т/ 10-р сарын 8-нд “Мобиком”-ын захирлуудын машин шатаж, хээрийн түймэр гарсан. Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын…
-
Хөвсгөлд 3 баавгайг аюулгүй болгожээ

2026 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн, малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн тухай БОУАӨЯ мэдээллээ. Үүнээс Завхан аймгийн 9 суманд 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан 3 тохиолдолд баавгайг аюулгүй болгожээ. Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн дуудлагын дагуу…
-
Халхголын түймрийг бүрэн унтрааж дуусаагүй байна

Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутаг Бичигтийн-Өндрүүд, Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-наас эхлэн ассан хээрийн түймрийг 2026.10.12-нд цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Онцгой байдлын газрын 47 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар…
-
Ямаанаас янгирт годрон халдсан тохиолдол Монголд гараагүй

БОУАӨЯ-наас зээр, янгирт годрон өвчин халдахаас сэргийлж, тусгай хамгаалалттай газруудын захиргаа, аймгуудын Байгаль орчны газарт 10 зүйлтэй зөвлөмж хүргүүлжээ. Учир нь малчид өвөлжөөндөө бууж, зэрлэг амьтад болон мал нэг бэлчээр хуваах эрсдэл өдийд өндөрсдөг. Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Төв аймагт янгир, зээр бий. Янгирт тэжээвэр ямаанаас годрон өвчин халдсан тохиолдол Монгол Улсад гараагүй. Харин Балба улсын…