-
Цаазаар авах ажиллагаанаас амьд үлдсэн эмэгтэй ухаан орж, ярьж эхэлжээ

АНУ-ын Теннесси мужид цаазаар авах ялыг гүйцэтгэх оролдлогоос амьд үлдсэн Криста Пайк ухаан орж, ярьж эхэлсэн талаар түүний өмгөөлөгчид мягмар гарагт мэдээлжээ. 50 настай Пайк есдүгээр сарын 30-нд Нэшвилл хотын Ривербендийн өндөр хамгаалалттай хорих ангид үхлийн тариагаар цаазлуулах үед ажиллагаа доголдож, амьд үлдсэн бөгөөд түүнээс хойш эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Өмгөөлөгчдийн мэдээлснээр, Пайкийн хоёр гар…
-
Өмнөд Солонгосын банкуудын кибер халдлагад хиймэл оюун ашигласан байж болзошгүй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён тус улсын банкуудад сүүлийн үед гарсан кибер халдлагуудын заримд нь хиймэл оюуны загвар ашигласан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдэв. Тэрбээр мягмар гарагт Засгийн газрын хуралдааны үеэр халдлагын нөхцөл байдлыг шуурхай, нарийвчлан тогтоож, хохирлыг бууруулахад шаардлагатай бүх нөөцийг дайчлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Сүүлийн өдрүүдэд “Shinhan Bank”, “KB…
-
Хятад газрын тосны бүтээгдэхүүний экспортоо түр зогсоов

Хятад улс дотоодын шатахууны нөөцөө нэмэх зорилгоор 10 дугаар сард Хонконг, Макаогоос бусад чиглэлд газрын тосны бүтээгдэхүүн экспортлохыг түр зогсоолоо. Бээжин экспортын зөвшөөрлийг хэзээ сэргээх нь одоогоор тодорхойгүй байна. 10 дугаар сарын 7-нд долоо хоногийн амралт дууссаны дараа дотоодын шатахууны нөөц, боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэх хүчин чадлаас хамаарна гэж мэдээлсэн талаар Reuters мэдээлэв. Үүний улмаас дизель…
-
НАТО Балтийн орнуудын агаарын хамгаалалтаа бэхжүүлж байна

НАТО-гийн зүүн жигүүрийг хамгаалж буй агаарын цэргийн хүчнүүд есдүгээр сарын 30-нд Литвийн Шяуляй хотод сөнөөгч онгоцуудаа танилцууллаа. Испани, Итали, Туркийн сөнөөгч онгоц зэрэг эвслийн орнуудын нисэх хүчний бүрэлдэхүүн Шяуляйд байрлаж, хамтын хамгаалалтын ажиллагаанд оролцож байна. НАТО өнгөрсөн долдугаар сард Орос болон Украины дроны олон удаагийн зөрчилтэй холбоотойгоор Литва дахь ажиллагааг “агаарын цагдаагийн ажиллагаа”-наас “агаарын хамгаалалт”…
-
Иракийн дайнаас хойш 20 гаруй жилийн дараа АНУ-ын цэргүүд бүрэн гарлаа

Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 20 гаруй жилийн дараа тус улсын нутаг дэвсгэрээс Америкийн сүүлчийн цэргүүд гарч, иракчууд энэ үйл явдлыг лхагва гарагт тэмдэглэлээ. Цэргүүдийн дийлэнх нь хагас автономит Курдын бүсийн Эрбиль хот дахь агаарын цэргийн баазаас гарсан бөгөөд ингэснээр энэ зууны АНУ-ын хамгийн том дайн дуусгавар болж байна. Гэвч иракчуудын зарим нь…
-
ОХУ-ын цохилтын улмаас Одессын боомтын дэд бүтэц гэмтжээ

ОХУ-ын цохилтын улмаас Украины Хар тэнгисийн эрэг дэх Одесс мужийн боомтын дэд бүтцийн байгууламжууд болон бусад объект гэмтсэн талаар тус мужийн захирагч Олег Кипер мягмар гарагт мэдээлжээ. Түүний мэдээлснээр, халдлагын үеэр иргэний зориулалттай нэгэн аж ахуйн байгууламж мөн ихээхэн эвдэрч, зургаан хүн шархадсан байна. Украины Онцгой байдлын албанаас нийтэлсэн дүрс бичлэгт аврагчид галд автсан, сүйдсэн…



