Зүүн аймгуудад 5 түймэр гараад байна


Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23) 5 түймэртэй байна. Үүний 3-ыг цурманд оруулсан бол 2-ыг нь унтраахаар ажиллаж буй аж. Хэнтий аймгийн Батширээт суманд 2026.10.21-ний 13:58 цагт гарсан хээрийг түймрийн 2 хоног нүдэж байж 10-р сарын 23-ны 07:00 цагт бүрэн унтраалаа.

10-р сарын 22-нд гарсан доорх 3 түймрийг цурманд оруулжээ. Цурманд оруулсан түймэр:

  • Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт 10-р сарын 22-ны 13:10 цагт гарсан хээрийн түймрийг 10-р сарын 23-ны 07:40 цагт,
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгоны Сүүлийн-Ухаад 10-р сарын 22-ны 12:57 цагт гарсан хээрийг түймрийг 10-р сарын 23-ны 10:10 цагт,
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант 6 дугаар багийн Оргийн аманд 10-р сарын 22-ны 15:05 цагт гарсан түймрийг 10-р сарын 23-ны 10:32 цагт

Дорнод аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги доорх 2 түймрийг унтраахаар ажиллаж байна. Асаж буй түймэр:

  • Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт 4 дүгээр баг Бургаст хөндийд 10-р сарын 23-ны 08:59 цагт гарсан хээрийн түймэр,
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур 4 дүгээр багийн Соёнгеологид 10-р сарын 23-ны 09:50 цагт гарсан хээрийн түймэр
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *