Category: Халуун цэг

  • Баавгай айлын гэр дээр гарч, унь хугалжээ

    Баавгай айлын гэр дээр гарч, унь хугалжээ

    Баавгай айлын гэр дээр гарч, унь хугалсан явдал Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин гэдэг газарт гарлаа. Энд намаржиж буй айлд тухайн үед хүн байгаагүй аж. Тэд өөрсдөө баавгай хараагүй ч баавгай ингэсэн гэдэгт итгэлтэй байгаа аж.Тус аймгийн 12 суманд 9-р сарын 16-ны байдлаар 28 удаа баавгай орж иржээ. Хүрэн баавгай идэш тэжээл хайх, бамбарууштай эвш,…

  • 7 түймрийн 5-ыг нь унтраажээ

    7 түймрийн 5-ыг нь унтраажээ

    Манай орон өчигдөр ой, хээрийн 7 түймэртэй байв. Үүнээс Дорнод аймгийн Халхгол суманд гарсан 2, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүртгэгдсэн нийт 5 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Намрын цагт өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг. Иймд…

  • Өнөөдөр 7 түймэртэй байна

    Өнөөдөр 7 түймэртэй байна

    Улсын хэмжээнд өнөөдөр (2026.09.16) 15:00 цагийн байдлаар Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт ой, хээрийн 7 түймэр гараад байна. Үүнээс 1-ийг нь цурманд оруулж, 6-г нь унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ мэдээллээ. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалантын аманд энэ сарын 15-нд гарсан ойн түймрийг мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулжээ. ОХУ-аас Хөвсгөл аймгийн Улаан-Уул…

  • Говьсүмбэрт тархсан хурц үнэрийг хэмжин, шинжилж байна

    Говьсүмбэрт тархсан хурц үнэрийг хэмжин, шинжилж байна

    Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хурц үнэр тархаж, хүмүүсийн эрүүл мэнд, тайван амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаарх гомдол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд иргэдээс иржээ. Үүний мөрөөр БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газар, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Сүмбэр суманд газар дээр нь ажиллаж байна. Тэд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил…

  • Богд ууланд самар, жимсний гарц эрс бага байна

    Богд ууланд самар, жимсний гарц эрс бага байна

    БОУАӨЯ яг одоо баавгай, жимс, самартай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Богдхан уулын дархан цаацзат газрын Хамгаалалтын захиргааны дарга: -Богд ууланд энэ жил самар, жимсний гарц эрс бага байна. 15 отог, 70 гаруй иргэнийг албадан буулгасан. Техник хэрэгслийг нь хураан авч, гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад шилжүүлж байна. Богд уулаас жимс, самар түүхийг хориглосон…

  • Улаанбаатарт 3 удаа хүрэн баавгай орж иржээ

    Улаанбаатарт 3 удаа хүрэн баавгай орж иржээ

    Идэш тэжээлийн хомсдол, зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирж байгааг нийслэлийн Байгаль орчны газар мэдээллээ. 2026 он гарсаар Улаанбаатар хот дахь суурьшлын бүсэд 3 удаа хүрэн баавгай орж ирсэн байна. Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд баавгай явж байхыг хүмүүс харжээ. Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд…

  • Богдхан ууланд түймэр гарлаа

    Богдхан ууланд түймэр гарлаа

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богдхан уулын Багатэнгэрийн амнаас баруун урагш өнөөдөр ойн түймэр гарлаа. Энэ тухай дуудлага өнөөдөр (2026.09.03) нийслэлийн Онцгой байдлын газарт 11:49 цагт ирсэн байна. Уг дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй гал сөнөөгчийг тийш нь дайчлан, түймэр унтрааж байгаа аж. Тэднийг уг газарт очиход 20х30 метр…

  • Монгол орны хагаст нь зуншлага сайн, хагаст нь тааруу байна

    Монгол орны хагаст нь зуншлага сайн, хагаст нь тааруу байна

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр зуншлагын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу, Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Хөвсгөл,…

  • 3 бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулжээ

    3 бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулжээ

    Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт айлын зуслан, малын бэлчээрт 3 бамбарууштай хүрэн баавгай үзэгдэж, хүмүүс бичлэг хийн, фэйсбүүкт тавьсан юм. Уг бамбарууштай эх баавгайг холбогдох байгууллагууд хамтран хүн, малын суурьшлын бүсээс холдуулж, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт аюулгүй хүргэжээ. 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагийн орчимд 4 хүрэн баавгай айлын зуслан, малын бэлчээрт…

  • Завханы Алдархаанд газар хөдөллөө

    Завханы Алдархаанд газар хөдөллөө

    Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд өнөөдөр (2026.09.02) 08:35:41 цагт газар 4 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Уг чичирхийлэл сумын төвдөө болон тухайн газар нутагладаг малчдад сул мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.