-
3 бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт айлын зуслан, малын бэлчээрт 3 бамбарууштай хүрэн баавгай үзэгдэж, хүмүүс бичлэг хийн, фэйсбүүкт тавьсан юм. Уг бамбарууштай эх баавгайг холбогдох байгууллагууд хамтран хүн, малын суурьшлын бүсээс холдуулж, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт аюулгүй хүргэжээ. 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагийн орчимд 4 хүрэн баавгай айлын зуслан, малын бэлчээрт…
-
Завханы Алдархаанд газар хөдөллөө

Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд өнөөдөр (2026.09.02) 08:35:41 цагт газар 4 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Уг чичирхийлэл сумын төвдөө болон тухайн газар нутагладаг малчдад сул мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
-
В.Путин: Их Британийн цэргийн байгууламжид цохилт өгөх эсэх нь “цэргийн нууц”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд Их Британийн нийлүүлсэн зэвсгийг ашигласны хариуд Британийн нутаг дэвсгэр дэх цэргийн байгууламжуудад цохилт өгөх боломжийн талаар Орос улс ямар байр суурь баримталж буйг “цэргийн нууц” хэмээн тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. МОСКВА. /Reuters/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт буюу есдүгээр сарын 2-нд Украинд Их Британийн нийлүүлсэн зэвсгийг ашиглаж байгаатай…
-
COP17-гийн аюулгүй байдлыг 1740 цагдаа хангаж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Монгол Улсад өнөөдөр эхэллээ. 8 дугаар сарын 17-28-нд болох энэхүү олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна. Тэдний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн…
-
Монгол орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгджээ

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно. Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газарт өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын…
-
5 жилд 312 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц”…
-
Баянхонгорт тахлын голомт идэвхижжээ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн нутагт тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, амьтдын дунд тахал гарч байгаа нь Зоонозын өвчин судлалын төвийн судалгаагаар батлагджээ. Тус аймгийн Гурванбулаг, Баянбулаг сумын нутгийн заагт 7-р сард дошин дээрээ үхсэн тарвага олдсон аж. Зоонозын өвчин судлалын төв 2 тарваганы сэг зэмээс сорьц авахад, тарваган тахал илэрсэн байна. Одоогоор уг…
-
Тарвас хураахаар явсан охин алга болжээ

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 10 настай охин алга болжээ. Тэр 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим “Хөршийн тарвас хураах ажилд явна” гэж хэлэн, гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон гэнэ. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг 8-р сарын 2-ны өдрийн 20:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авсан байна. Онцгой байдлын…
-
Манлай, Ханхонгор суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Өмнөговь аймгийн засаг дарга 8-р сарын 4-ний өдөр А/1186 дугаар захирамж гарган, тодорхой бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо. Манлай сумын Өгөөмөр багийн нутаг дахь өвчний голомтоос 30 км-ийн радиус, Ханхонгор сумын Жаргалант баг болон Мандах багийн “Суварга” орчимд бүртгэгдсэн голомтоос 30 км-ийн радиуст 8-р сарын 4-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм мөрдүүлэхээр шийдвэрлэв. Хорио…
-
Аянганаас үүссэн түймэр ихээхэн хохирол учрууллаа

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар багийн Лагийн хоолой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарчээ. Уг түймэр аянга буухад гарсан аж. Энэ тухай дуудлагыг 8-р сарын 4-ний өдрийн 15:15 цагт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар анги хүлээн авч, сумын Мэргэжлийн анги, “Петро…