Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутаг Бичигтийн-Өндрүүд, Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-наас эхлэн ассан хээрийн түймрийг 2026.10.12-нд цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Онцгой байдлын газрын 47 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын 100 гаруй хүн, 18 автомашинтайгаар ажилласан тухай ОБЕГ мэдээллээ.
Тус аймгийн УЦУОШГ-ын 1, 2 дугаар экспедиц иодот мөнгөн усаар үүлэнд зориуд нөлөөлөн, бороо оруулж, түймэр унтраахад дэмжлэг үзүүлжээ.
Монгол орны нийт нутгаар хуурай, түймрийн аюултай зэрэглэлд байгаа аж.
