Хэт чихэрлэг ундаа, амттанууд хүүхдийн элгийг гэмтээдэг


Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ хүссэн зоргоор нь чихэрлэг ундаа, элдэв төрлийн амттан авч өгсөөр байна уу?

Хэрэв тийм бол та хайртай хүүхдийнхээ элгийг гэмтээж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн элгийг гэмтээдэг гол хүнс бол хэт чихэрлэг ундаа болон олон төрлийн амттанууд юм. Эдгээрт чихэрлэг амт оруулдаг гол орц нь фруктозын өндөр агууламжтай эрдэнэшишийн сироп (high fructose corn syrup) бөгөөд энэ нь хүүхдийн элгийг өөхлүүлдэг гол хүчин зүйл болдог.

Элэг эрүүл байх нь өсөлт хөгжилтөд чухал нөлөөтэй. Өсөлт, хөгжилт явагдахад өнчин тархинаас өсөлтийн даавар ялгардаг. Энэхүү өсөлтийн даавар элгэнд очиж, IGF1 буюу инсулин төст өсөлтийн факторыг нийлэгжүүлэхэд оролцдог. IGF1 нь яс, булчингийн өсөлт хөгжилд оролцдог байна.

Эмч Б.Баярбямба “Элэг эрүүл байж гэмээнэ өсөлтийн дааврын нөлөөгөөр инсулин төст өсөлтийн фактор нийлэгждэг. Үүний зэрэгцээ зарим аминдэмүүд элгэнд нийлэгжинэ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ чихэрлэг хүнсний хэрэглээг хязгаарлаж, сүү цагаан идээний хэрэглээг нь нэмэгдүүлээрэй” хэмээн зөвлөлөө.

Д.Эрдэнэ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *