“Актлагдсан “Тоёота ланд крузейр 200″-г 60 сая төгрөгөөр гаргаж өгнө” гэж залилжээ


Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн М нь иргэн Э-тэй Улаанбаатар хотын “Наадам” центрийн гадна уулзаж, өөрийгөө төрийн байгууллагад ажилладаг хэмээн танилцуулж, “Актлагдсан “Тоёота ланд крузейр 200″ маркийн машиныг 60 сая төгрөгөөр гаргаж өгнө” хэмээн мэхэлжээ. Иргэн Э түүнд 5 машин авахаар “Хаан” банкин дахь данснаасаа М-ийн дансанд 219 сая төгрөг, 27.500 ам.доллар шилжүүлэн, алджээ. Ам.долларыг төгрөгт шилжүүлбэл нийт 330 сая төгрөг болох юм байна.

Энэ хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *