АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп 27 настай Каролин Левитт гэх эмэгтэйг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилжээ.
Ингэснээр Каролин Левитт хамгийн залуудаа Цагаан ордны хэвлэлийн албаны тэргүүн болж, америкийн түүхэнд нэрээ үлдээв.
Доналд Трамп түүнийг “Ухаалаг, тууштай, туйлын хариуцлагатай. “Америкийг дахин агуу болгох” зорилгыг олон нийтэд хүргэхэд тусалж чадна” хэмээн тодорхойлжээ. Левитт Трампын сонгуулийн кампанит ажилд хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ жирэмсэн байсан. Саяхан амаржиж хүүтэй болжээ.
Левитт Хэмпширийн уугуул бөгөөд дундаж амьдралтай гэр бүлд төрсөн. Тэрээр Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Хэвлэлийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан бөгөөд 2022 онд Нью-Хэмпшир мужийн Төлөөлөгчдийн танхимд нэр дэвшсэн. Хэдийгээр сонгогдож чадаагүй ч түүний гүйцэтгэл Трампын анхаарлыг татаж чаджээ. Мөн Конгрессын гишүүн Элиза Стефаникийн олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан аж.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга нь засаг захиргаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн хоорондох гүүр болж, сэтгүүлчдэд өдөр бүр мэдээлэл өгөх үүрэгтэй. Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад дөрөвхөн жил үлдээд байгаа энэ үед Левитт ямар үүрэг гүйцэтгэх нь гадаад ертөнцийн анхаарлыг татаад байна.