Албан тушаалтнуудад хахууль өгсөн хэргийг шүүхэд шилжүүлэв


Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн албан тушаалтан Ц.Ж байгууллагаас зохион байгуулсан Худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогджээ. АТГ энэ хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Улсын яллагч энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *