Зөвшөөрөлгүй барьсан барилгаа шалгуулахгүйн тулд авлига өгчээ


Иргэн П.Д, Ш.Г нар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр усан хангамжийн барилга, байгууламж барьжээ. Үүнийгээ шалгуулахгүйн тулд тэрээр нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтан Б.Г-д хахууль өгсөн хэрэгт холбогдсон байна. Түүнд АТГ Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаад, прокурорт шилжүүлжээ. Энэ хэргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *