Хятад иргэний захиалгаар хүн сүрдүүлсэн монголчуудын хэргийг шүүхэд шилжүүллээ


БНХАУ-ын иргэн Ч.Г нэгэн иргэнээс үлдэгдэл төлбөрөө авахын тулд Монгол Улсын иргэн “Ука” хочит Л.Алтанхуяг, “Хуланаа” хочит Б.Хулансамбуу, Б.Ууганзаяа, П.Энхсайхан нарыг хөлсөлжээ.

Тэд уг иргэнийг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, заналхийлсэн аж. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *