МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг 30 хоног цагдан хорилоо


МҮХАҮТ-ын ээлжит бус XXII Их хурал арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль болох юм. Харин энэхүү сонгуулийн өмнөх өдөр танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг 30 хоног цагдан хорихоор болжээ. Тэрбээр энэ тухай “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихлоо боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. МҮХАҮТ бол Зах зээлийн эдийн засгийн сүүлчийн цайз. Гүйцэтгэх удирдлага мөнгө шамшигдуулах боломж байдаггүй” гэж мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *