Д.Трампын нэр дэвшүүлсэн хэд хэдэн хүнийг “дэлбэлнэ” хэмээн сүрдүүлжээ


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын төрийн өндөр дээд албан тушаалд нэр дэвшүүлсэн хэд хэдэн хүний эсрэг тэсрэх бөмбөгийн сүрдүүлэг ирсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Д.Трампын Барилга орон сууцны сайдад нэр дэвшүүлсэн Скотт Турнер, ХАА-н сайдад нэр дэвшүүлсэн Брук Роллинс, Хөдөлмөрийн сайдад нэр дэвшүүлсэн Лори Чавез Деремер, Худалдаа аж үйлдвэрийн сайдад нэр дэвшүүлсэн Ховард Лутник, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигдсэн Пит Хегсет, Тагнуулын төв газрын даргад нэр дэвшигдсэн Жон Ратклифф, Хүрээлэн буй орчны хамгааллын агентлагийн даргад нэр дэвшигдсэн Ли Зелдин, мөн АНУ-аас НҮБ-д суух Элчин сайдаар нэр дэвшигдсэн Элизе Стефаник зэрэг хүмүүсийн гэрт тэсрэх бөмбөг тавьсан гэх сүрдүүлэг, заналхийллийн шинжтэй дуудлагууд ирсэн талаар цагдаа болон Холбооны мөрдөх товчооны зүгээс мэдээлжээ.

Д.Трампын төрийн эрх мэдлийг шилжүүлэн авах багийн хэвлэлийн төлөөлөгч Каролин Левиттийн мэдэгдсэнээр “Трампын нэр дэвшүүлсэн хэд хэдэн хүний амь нас, гэр бүлд нь заналхийлсэн сүрдүүлгүүд ирсэн, хууль сахиулагч хүчний байгууллагууд уг хэрэг явдал дээр цаг алдалгүй түргэн шуурхай ажиллаж, аюулгүй байдлын арга хэмжээг авсан” гэжээ.

Дээр дурьдсан эрхмүүдийн гэрт тэсрэх бөмбөг тавьсан гэх хуурамч дуудлагууд орон нутгийн цагаар мягмар гаригийн шөнөөс лхагва гаригийн өглөө хүртэл ирсэн бөгөөд цагдаагийн газраас дээрх хэргүүдийг нэгбүрчлэн мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Хэвлэлүүдийн мэдээлснээр сүрдүүлгийн бай болсон дээр дурьдсан эрхмүүд АНУ-ын Нууц албаны хамгаалалтанд ороогүй байсан гэжээ. Уг сүрдүүлгийн талаар ерөнхийлөгч Ж.Байденд уламжилсан бөгөөд энэ хэрэг явдал дээр хууль сахиулах байгууллагууд болон Д.Трампын төрийн эрх мэдлийг шилжүүлэх багтай холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг ойроос ажиглан хянаж байгаа хэмээ

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *