МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өмнөх ажилтай нь холбогдуулан баривчилжээ


МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр АТГ баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих төвд саатуулсан. Түүнийг тус танхимд хашиж буй албан тушаалтай нь бус, энд ирэхээсээ өмнө хийж байсан ажилтай нь холбогдуулан саатуулжээ.  Тэр UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад, 2019 онд тус танхимын гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. 2023 онд уг танхимын ерөнхийлөгчийн сонгуульд тэр нэрээ дэвшүүлсэн ч санал хураахын өмнө нэрээ татсан байна.  

Тэр энэ оны 3 дугаар сард “Монголын үнэн” сонинд ярилцлага өгөхдөө “Жижиг, дунд бизнес эрхлэгчид олуулаа болсноор том компаниуд төртэй хуйвалддагийг хязгаарлана” хэмээн ярьж байжээ.

Дүүрэн бол яруу найрагч Загдын Түмэнжаргалын хүү. Тэр 1999 онд Энэтхэг улсад Делигийн их сургуулийг санхүү, маркетингийн мэргэжлээр төгсөж, 2000-2005 онд “М Си Эс” группт ажилласан. Түүний дараа “Увс хүнс” компанийг найз О.Амартүвшинтэйгээ хамт менежментийн гэрээгээр авч, 2007 онд Улаанбаатарт хүнсний үйлдвэр байгуулан, UFC брэндийг орон даяар таниулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *