МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж болзошгүй, түүнийг хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөж, устгаж болзошгүй гэдэг үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр цагдан хорьжээ. Түүнийг оргон зайлна, баримт устгана гэсэн үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх үндэслэлээр нийслэлийн Прокурорын газар 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих санал гаргасан юм байна. Үүнийг тус шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд, прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзжээ. Т.Дүүрэнг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн, 12 дугаар сарын 26 хүртэл 1 сар цагдан хорих юм байна.