2024 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн 21:00 цаг орчимд БНСУ-ын Кёнги мужийн Ансон дахь бордооны үйлдвэрийн чингэлэгт гал гарч нэг иргэн нас барсан байна. Хохирогчийг Монгол улсын иргэн 20 настай А гэгч болохыг тогтоосон гэж Ансоны цагдаагийн газраас мэдээлсэн байна. А нь тус бордооны үйлдвэрийн Монгол ажилтан Б-ийн танил бөгөөд түүнтэй уулзахаар ирсэн хэмээн цагдаа нар сэжиглэж байгаа юм байна. Монгол улсын иргэн Б нь тус улсад хууль бусаар оршин суугч бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа гэж мэдэгдлээ.