-
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийжээ

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба баривчилж, арилжааны банкин дахь дансуудаар 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийснийг нь тогтоолоо. Тэд мөрийтэй тоглоомоос олсон орлогоороо өндөр өртөгтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч, нуусан байжээ. Тэрхүү хөрөнгийг нь илрүүлж, битүүмжилсэн байна. Иргэн Ө, С, М, З, Б,…
-
Үйлдвэрийн загвар, хийцийг нь өөрчилсөн 5 буу зарах гэж байгаад баригджээ

Монгол Улсад бүртгэлгүй, үйлдвэрийн загвар, хийцийг хууль бусаар өөрчилсөн 5 буу бусдад зарахаар хадгалж байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүллээ. Үйлдвэрийн нарийвчлал, стандарт хэмжээг өөрчилсөн галт зэвсэг иргэдийн амь, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. Иймд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлж…
-
Хүн дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг олжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 10-р сарын 11-ний үүрийн 5 цагийн үед авто зам дээр хүн мөргүүлж, амиа алдсан хэрэг гарчээ. Тухайн үед явган хүний гарцан дээр 3 хүн зам хөндлөн гарахаар зогсож байсан аж. Тэдний 2 нь үлдэж, 1 нь гарцаар гарч явтал машин ирж, түүнийг дайраад, зогсолгүй тэр чигээрээ зугтжээ. Энэ хэргийг 22…
-
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шилэн гүүрийг хамгаалах хязгаарлагчийг эвджээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын шилэн гүүрний явган хүний гарцан дээрх өндрийн хязгаар заасан хамгаалалтын хязгаарлагчийг шинэчилжээ. Үүнээс хойш 3 хоногийн дараа ачааны машин уг хягаарлагчийг мөргөж эвдсэн байна. Хязгаарлагч хийсэн тулдаа шилэн гүүрийг нурах эрсдэлээс хамгаалж чадсан байна. “Хохирол учруулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шалгаж байна” хэмээн Тээврийн цагдаагийн газар мэдээллээ.
-
2 байшин, 2 амбаар, 1 гэр шатаж, 1 хүн түлэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр гал гарч, 1 хүн түлэгдлээ. Уг дуудлагыг 10-р сарын 11-ний өдрийн 18:58 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн албан хаагчдыг очиход иргэн М-ийн 6х5 метр хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, 2х2 метр хэмжээтэй амбаар бүрэн шатсан бол 25 метр хашаа хайрагджээ. Иргэн Б-гийн 3х4 метр хэмжээтэй…
-
Баавгайн хуурамч зураг фэйсбүүкт тавьсан хүнийг торгожээ

Фэйсбүүкийн нэгэн грүппт “Баавгай явж байна” гэсэн зурагтай мэдээлэл 2026.10.10-нд нийтлэгдсэн. Уг мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгажээ. Гэтэл иргэн “Б” хиймэл оюун ашиглан, хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлсэн байсан аж. Хуурамч мэдээлэл түгээсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9-д зааснаар хариуцлага тооцлоо. Зөрчлийн тухай хууль. 15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх 1.Гэмт…
-
Машиндаа мансуурсан залуусыг илрүүлжээ

Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд 2026 оны 10 сарын 7-ны орой эргүүл хийж яваад, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ. 20-28 насны залуус хууль бусаар олж авсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлаа машиндаа хэрэглэсэн байжээ. Тэдний машинаас эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон, хураан авчжээ. Уг хэргийг цагдаагийн…
-
Барьж байгаа буудалд гал гарчээ

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд “Мазаалай” гэх шинэ зочид буудал барьж байгаа аж. Уг буудалд өчигдөр гал гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид унтраасан байна. Уг барилга 7 давхар. Түүний 2-р давхарт барилгын материал, дулаалга шатаж, ваакуум цонх нь хайлжээ.
-
Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б”-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн “С” хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо. Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Иргэд, малчин…
-
Гадаадын иргэнд 900 сая төгрөгөө залилуулжээ

Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг. Их хэмжээний ам.доллароор хөрөнгө оруулна” гэж монгол иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтахаар оролдож байна. Ийм нэг этгээдийг 2026.09.06-ны өдөр цагдаагийн алба хаагчид таслан зогсоолоо. Мөн 9 дүгээр сарын 18-нд иргэн Т гадаад улсын 2 иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах…