Category: Хэргийн газар

  • Зогсоол булаацалдан, хүн хутгалжээ

    Зогсоол булаацалдан, хүн хутгалжээ

    28 настай, эрэгтэй “Г” болон 47 настай, эрэгтэй “М” нар машины зогсоол булаалдан маргалджээ. Уг маргааны улмаас Г нь нөгөөгийнхөө гаранд хутгалж, гэмтээсэн байна. Энэ хэрэг 9-р сарын 15-нд Уоаанбаатарт гарсан аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэд Та бүхэн аливаа асуудлыг уур бухимдлаар бус харилцан ойлголцож, тайван замаар шийдвэрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

  • Машинд ачиж явсан нүүрс шатжээ

    Машинд ачиж явсан нүүрс шатжээ

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах 4 дүгээр багийн Морьтой хөшөө гэдэг газар нүүрс ачиж явсан ачааны автомашины чиргүүл өнөө өглөө шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги уг дуудлагыг 08:48 цагт хүлээн авсан байна. Иргэн У-ийн эзэмшлийн “Beiben North benz-nd4250″ загварын ачааны автомашины чиргүүл дээрх нүүрс шатсан байв.

  • 20 настай дадлагажигч монгол залуу Японд ослоор амиа алдлаа

    20 настай дадлагажигч монгол залуу Японд ослоор амиа алдлаа

    Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт ажиллаж байсан, 20 настай монгол залуу амиа алдлаа. Тэр туузан дамжуургын механизмд татагдан орсны улмаас амиа. алдсан тухай тус улсын цагдаагийн байгууллага 9 дүгээр сарын 11-нд мэдээлжээ. Осол 9 дүгээр сарын 7-ны өдрийн 11:30 цагийн орчимд Күрэ хотын Хиромачи дүүрэгт байрлах “Kaisei Construction” компанийн Оохиро дайрганы үйлдвэрт гарсан…

  • Бригадын генерал А.Намсаманд: “Чи муу аятайхан байгаарай. Чамайг байранд чинь тавина шүү” гэж дарамталдаг

    Бригадын генерал А.Намсаманд: “Чи муу аятайхан байгаарай. Чамайг байранд чинь тавина шүү” гэж дарамталдаг

    Бригадын генерал А.Намсаманд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы хууль бус үйлдлийг илчилсэн мэдээлэл өнөөдөр /2026.09.15/хийлээ. ШШГЕГ-ын дарга,бригадын генерал А.Намсаманд: ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая ам.долларын төлбөртэй байна. Өөр нэг сайдын компани 53 тэрбумын материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байна. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч манай сайд “чам мууг байранд чинь…

  • Хүний гар утсыг “Ганц яриулаач” гээд авч зугтсан хэрэг гарчээ

    Хүний гар утсыг “Ганц яриулаач” гээд авч зугтсан хэрэг гарчээ

    “Утсаараа яриулаач” гэж хүний гар утсыг гуйж аваад зугтсан хэрэг Дарханд гарлаа. “Танихгүй хүн миний гар утсыг аваад явчихлаа” гэх тусламж хүссэн дуудлага 9 дүгээр сарын 7-нд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт иржээ. Иргэн “Т”-ийн “Самсунг” маркийн гар утсыг үл таних этгээд авч, зугтсан байна. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ. Тэр…

  • Зараар 12 хүн залилсан этгээдийг илрүүлэн баривчилжээ

    Зараар 12 хүн залилсан этгээдийг илрүүлэн баривчилжээ

    “Япон улсын виз гаргаж өгнө”, “Японы сургуульд оруулж өгнө” гэсэн зараар 12 хүн залилсан хэрэг гарчээ. Түүнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, У гэгчийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, баривчлав. Уг этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж, өөр хүн залилсан эсэхийг нь нягталж байна.

  • Олон хүнээс их хэмжээний мөнгө залилаад гадаад руу оргосон хүнийг баривчлан авчирлаа

    Олон хүнээс их хэмжээний мөнгө залилаад гадаад руу оргосон хүнийг баривчлан авчирлаа

    Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт залилангийн хэргээр шалгуулж байхдаа гадаад руу оргон зайлсан сэжигтнийг Казахстан улсаас илрүүлэн баривчилжээ. Түүнийг Инперпол тус улсаас илрүүлэн баривчилж, манай улсад хүлээлгэн өгөв. ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Мөрдөн шалгах алба, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хамтран, тухайн этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирч, үргэлжлүүлэн шалгаж байна. Тэр Эрүүгийн хуулийн 17.3-т заасан “Бодит…

  • Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байрыг АТГ нэгжжээ

    Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байрыг АТГ нэгжжээ

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын гэр, ажлын байрыг өчигдөр АТГ нэгжжээ. Түүнд АТГ Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) гэсэн зүйл ангиар шалгаж буй аж. Түүнийг цагдан хорихоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд прокурор хандсан ч шүүх “Цагдан хорих үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн татгалзжээ. Тэр…

  • Хулгайд алдсан 36 үхрийг олж, эзэнд нь өгчээ

    Хулгайд алдсан 36 үхрийг олж, эзэнд нь өгчээ

    Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран “Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг 3 сарын хугацаатай эхлүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд 1 бүлгийн 2 этгээдийн үйлдсэн 11 үйлдэлд холбогдох 20 үхэр, Архангай аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс алдагдсан 16 үхрийг олж тогтоон,…

  • Баавгайнууд идэш хайн, айлын гэр сүйтгэжээ

    Баавгайнууд идэш хайн, айлын гэр сүйтгэжээ

    Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд баавгай айлын хот руу дайрах нь давтагдаж байна. Энэ аймагт одоогоос 7 жилийн өмнө буюу 2019 онд баавгай малчны гэр лүү дайрч, 2 хүний аминд хүрч байв. Өнөө жил хүрэн болон хар баавгай малчдын хот руу дайрч байгаа гэнэ. ОХУ-д болон Хүдэр суманд өнгөрөгч онд ой, хээрийн түймэр их гарсан байна.…