Хилээр 8 кг 260 г алт нууцаар гаргах гээд баригджээ


Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 10 дугаар сарын 17-нд БНХАУ руу зорчиж явсан Монгол Улсын иргэн Г, Б нар тээврийн хэрэгслийнхээ эд ангид 8 кг 260 г алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдаад баригджээ. Тэднийг Хилийн тагнуулын алба, Замын-Үүд дэх Гаалийн газар хамтран илрүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар уг алтны нийт үнэлгээ 4 орчим тэрбум төгрөгт хүрч байгаа аж. Энэ онц их хэмжээний алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл юм. Уг хэрэгт гаалийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллага үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *