Түймэрт 1500 боодол өвс, малын саравч, өвсний хашаа, байшин өртжээ


Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн Харгуя гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарлаа. Уг газар аймгийн төвөөс хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т оршдог. Түймрийн дуудлагыг 2026.10.21-ний 13:58 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батширээт сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд очиж, 19:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 104 га орчим талбай, малчин О-гийн 1500 боодол өвс, малын 36х74 метр хэмжээтэй саравч, өвсний 20х40 метр хэмжээтэй хашаа, 4х6 хэмжээтэй байшин өртөн, шатжээ.     

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *