Category: Хэргийн газар

  • Баавгай 1 хүн барьж, 1 хүн шархдуулжээ

    Баавгай 1 хүн барьж, 1 хүн шархдуулжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг Улиастайд өнгөрсөн шөнө баавгай айлын гэр эвдэж, 1 хүн барьжээ. Гэртээ унтаж байсан 40 настай эрэгтэйг баавгай барьж, цогцсыг нь зууж яваад, гэрээс нь 100 орчим метрт хаясан байсан аж. Тухайн үед уг айлд 2 хүн байжээ. Уг айл Улиастайн хамгийн хойно, айлуудаас нэлээд зайдуу байдаг аж. 50 настай…

  • Каргогоор илгээсэн хувцсан дотор 1 кг 630 грамм метамфетамин нуусан байжээ

    Каргогоор илгээсэн хувцсан дотор 1 кг 630 грамм метамфетамин нуусан байжээ

    Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтаар 2026.09.28-нд 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанаас мансууруулах бодис илрүүлжээ. Уг ачаанд гаалийн хяналт шалгалт хийхэд, хувцас дотор 1 кг 630 грамм метамфетамин (мөс) нуун далдалсан…

  • Төмөр самаар нэгнийгээ гэмтээсэн хэрэг сургууль дээр гарчээ

    Төмөр самаар нэгнийгээ гэмтээсэн хэрэг сургууль дээр гарчээ

    Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ төмөр эдээр гэмтээсэн хэрэг 10 дугаар сарын 3-нд Улаанбаатарт гарчээ. Нийслэлийн нэгэн сургуулийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд хутгалж, гэмтээснийг цагдаагийн байгууллага тогтоогдоод байна. Хүүхдүүд сургууль дээрээ хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл буюу төмөр самаар нэгнийгээ санамсаргүй гэмтээсэн аж. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хутга болон бусад…

  • Нийтийн байранд хүн амины хэрэг гарчээ

    Нийтийн байранд хүн амины хэрэг гарчээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрладаг нийтийн байранд хүн нас барсан тухай дуудлага өчигдөр (2026.09.30) цагдаагийн байгууллагад 14:21 цагт иржээ. 29 настай эрэгтэй Ж тус байранд 52 настай, эрэгтэй С-г зодож, хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн уг этгээдийг олж, саатуулан, хийсэн хэргийг нь шалгаж байна.

  • Машин мөргөлдөж, хүний хөл хавчуулагджээ

    Машин мөргөлдөж, хүний хөл хавчуулагджээ

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт өчигдөр өглөө суудлын автомашинууд мөргөлдөж, 1 хүн хавчуулагджээ. Т-гийн “Кроун” загварын суудлын машин, Т-гийн “Портер” загварын бага оврын ачааны машин мөргөлдсөн байна. Уг ослын улмаас 37 настай залуугийн хөл машины төмөр хийцэд хавчуулагдсан аж. Энэ ослын дуудлага 9-р сарын 29-ний 08:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангид иржээ. Аврагчид…

  • Хүн барьцаалж, 1.3 тэрбум төгрөг нэхсэн этгээдүүдийг баривчиллаа

    Хүн барьцаалж, 1.3 тэрбум төгрөг нэхсэн этгээдүүдийг баривчиллаа

    Бусдыг барьцаалж, 1.3 тэрбум төгрөг авахыг завдсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчиллаа. “Манай 2 дүүг барьцаалсан байж болзошгүй байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын мөрөөр шалгахад 28-29 насны залуус ийм хэрэг үйлдсэн байсан аж. Тэд 9-р сарын 9-нд Улаанбаатар хотоос зуслан руугаа хувийнхаа машинаар явж байсан гэр бүлийг зогсоон, 46 настай эмэгтэйд хутга тулган…

  • Цагдаагаас оргоод, дахин 11 хүн залилсан этгээдийг баривчилжээ

    Цагдаагаас оргоод, дахин 11 хүн залилсан этгээдийг баривчилжээ

    Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хороолол барьж байгаа хэмээн иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан Д гэгч этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоолоо. Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэр Эрүүгийн хуулийн 17.3.3.3.1-д заасан “Залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдан шалгуулж байхдаа…

  • Хүнтэй маргалдахдаа буу ашигласан цагдааг ЦЕГ шалгаж байна

    Хүнтэй маргалдахдаа буу ашигласан цагдааг ЦЕГ шалгаж байна

    Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 9-р сарын 19-20-нд шилжих шөнө буун дуу гарчээ. Тус сумын цагдаа тухайн газарт очиж, шалгахад иргэд хоорондоо маргалдаж, 1 нь буу ашигласан байжээ. Буутай, гал нээсэн хүн нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын ажилтан байсан аж. Тухайн цагдаа амралтын өдөр ажлын бус цагаар Сэлэнгэ аймагт явж байхдаа хүнтэй маргалдаж, ангийн буугаар…

  • Машин мөргөлдөж, 2 хүн хавчуулагджээ

    Машин мөргөлдөж, 2 хүн хавчуулагджээ

    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд өчигдөр суудлын 2 автомашин мөргөлдөж, 2 хүн машины эд ангид хавчуулагджээ. Уг дуудлагыг 9-р сарын 20-ны 13:45 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги очсон байна. Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн “Toyota Sai” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баганхангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн…

  • Байшин шатаж, хүн амиа алджээ

    Байшин шатаж, хүн амиа алджээ

    Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт өчигдөр байшин шатаж, 1 хүн амиа алджээ. Уг галын дуудлагыг гал сөнөөгчид 9-р сарын 20-ны 09:00 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн А /39 нас, эрэгтэй/ өртөж нас барсан байна. Түүнийг санаандгүй амиа алдсан…