Амралтын газарт хүн хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ


Амралтын газарт амарч байсан хүнийг айлган сүрдүүлж, хутгалаад, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг 10 дугаар сарын 24-ний шөнө 02:00 цагийн үед Улаанбаатарт гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт үл таних залуус бусдыг зодож, 2 хүний мөр, гуянд хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн байна.

Тус дүүргийн Цагдаагийн газар уг хэргийг шалгаж, 20 настай М бусадтай бүлэглэн хүн зодож, хутгаар айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмдэн зугтсан байжээ. Уг этгээдүүдийг олж, баривчилсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *